Интернэт бол үнэт зүйлсээр дүүрсэн хайрцаг, бас муу муухай бүхнээр дүүрсэн хогийн сав юм. Интернэтийг сайн эзэмшиж, сайн мууг нь мэддэг туршлагатай хүн атомын бөмбөг бүтээх технологийг ч олж магадгүй.
Posts
Showing posts from February, 2011
IP хаягийн ангилал
- Get link
- X
- Other Apps
Манай сүлжээнийхэнд мэддэг юм шиг хирнээ мэдэхгүй юм бас их байнаа. Өдөр бүр ашиглаж, тохируулж, ярьж явдаг байж хаягийн ангилал зэргийг яг цаг дээрээ тулахаар сайн мэдэхгүй эргэлдээд байдаг талтай. Би ч бас жоохон... =)) Сүлжээний хаягийг доорх байдлаар ангилдаг. Class A = 1.0.0.0 - 126.0.0.0 Class B = 128.0.0.0 - 191.255.0.0 Class C = 192.0.1.0 - 223.255.255.0 Эндээс private хаяг буюу дотоод сүлжээнд зориулагдсан хаягууд нь: 10.0.0.0 - 10.255.255.255 172.16.0.0 - 172.31.255.255 192.168.0.0 - 192.168.255.255 127.0.0.1 - хаяг нь localhost дээрх loopback интерфэйст ашиглагддаг. 224.0.0.0 - 239.255.255.255 - хаягууд нь multicast хаяглалтад зориулагддаг.
Мэдээлэл технологийн салбарын дэлхийн шилдэг 10 сургууль
- Get link
- X
- Other Apps
Мэдээллийн Технологи бол одоо үед хамгийн хурдацтай хөгжиж байгаа, хамгийн эрэлттэй салбаруудын нэг. Мэдээллийн Технологийн чиглэлээр суралцдаг, сонирхдог залуустаа энэ чиглэлийн сургалтаар дэлхийд тэргүүлдэг арван сургуулийг товч танилцуулж байна. 1. Carnegie Mellon Дээд сургууль Хамгийн шилдэг нь буюу номер нэг сургууль бол Carnegie Mellon University. Жил өнгөрөх тусам энэхүү сургууль нь бусад сургуулийн түрүүнд явсаар байгаа юм. Багш сурагчдын хоорондын маш гайхалтай холбоог үүсгэж чадсан энэхүү сургуулийн бүх зүйлс оюутнуудад зориулагдсан байдгаараа онцлогтой. 2. Massachusett-н Технологийн институт 2-рт Massachusett-н Технологийн институт буюу MIT нэрээрээ алдартай энэхүү сургууль орсон байна. Энэ сургуулийн юу нь дэлхийн шилдгүүдийн нэгт оруулсан бэ? Багш болон оюутнууд нь хичээлийн бэлтгэлээ онлайнаар авдаг өөрийн гэсэн сүлжээтэй гэнэ. Сүүлийн үеийн технологиор тоноглогдсон маш олон тооны компьютерийн лабораторитой. Ихэнх коллежүүдэд байдаг...
Дургүй
- Get link
- X
- Other Apps
Ээжээсээ төрөөгүй юм шиг эмэгтэй хүнийг гомдоодог эрчүүлд би дургүй Эх хүн болохгүй юм шиг энгэрээ сул тавих хөнгөн бүсгүйд дургүй Эрдэм номыг хэрэггүйд тооцох хоосон толгойтонд дургүй Эгэл амьдралаас тасарч ном шагайн суух цагаан солиотонд дургүй Өөрөө хөгширөхгүй юм шиг өтгөсөө зөнөсөн гэж хэлэхэд дургүй Өрөөлийн тусыг гуйхгүй юм шиг их зан гаргахад би дургүй Өндөг шиг өөгүй явах гэж өөрийгөө зовоож цэмцэгнэх дургүй Өмссөн хувцсаа угааддаггүй, өөрийгөө ядуу гэж өмөөрөгсдөд дургүй Балчир хүүхэд мэт зэмлэл сонсож чаддаггүй танхил хүмүүст дургүй Бага залуу, дэврүүн байгаагүй мэт хэтэрхий номчирхдог хүмүүст бас дургүй Ганган хээнцэрт хөл алдаж даган дуурайгчид дургүй Гадаа, гэрийн хооронд худал яригч, хов хутгагчдад дургүй Цаг зуурын үл ойлголцлоос насныхаа найзыг гомдоох дургүй Цалингаа буухаар гэртээ харилгүй цэнгээний газар хэсэгсдэд дургүй Буцаад ирэхгүй юм шиг эргэж харалгүй яваад өгсөн залууд дургүй Бусдын зүйлд шунан дурлагч, араар тавигсдад хамгийн дургүй
- Get link
- X
- Other Apps
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай! Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай ! Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
- Get link
- X
- Other Apps
Яг боож үхэхнээ. Хийж байгаа юм ерөөсөө болохгүй юмаа. Ёстой багшийн хэлснээр гараас юу ч гарахгүй байна. Би ийм тэнэг болцон юм байхдаа, эсвэл угаасаа ийм тэнэг байсан юм уу? Яагаад юу ч чадахгүй байгаа юм бэ? Яагаад юу ч болохгүй байгаа юм бэ? Яагаад ийм толгой муутай болчихсон юм бэээээ? Галзуурахнэээээ. Би ингэж амьдармааргүй байна. Би хийж чаддаг баймаар байна, хиймээр байна!!!!!!!!!!!!!!! Би хийнэ! Заавал!!