Posts

Showing posts from August, 2024

Сайн байна уу, 8-р сар!

Image
Ингээд бид 2 нь 25 долоо хоног хүрж байна. Хурдан юм аа. Одоо 15-хан долоо хоногийн дараа бяцхан үртэйгээ уулзах нь ээ. Яг одоо ээжийнхээ гэдсэн дотор тонгочоод л байж байна. Хөдөлгөөн нь бүр их мэдрэгддэг болсон. Харшил маань бараг л зүгээр болчихсон. Хааяа өглөөдөө жоохон хөдлөөд л зүгээр болчихдог. Нуруу, толгой өвдөх гэх мэт зовиур багатай аятайхан байгаа. Ажилтай үед жоохон ядраад бас хавагнаад байдгийг эс тооцвол ер нь асуудалгүй дээ. Өмнөх 20 долоо хоногийн ургийн гажиг хардаг үзлэгээр бүтэн 2 цаг шахам хараад (аав нь харж сууж байгаад дундуур нь бүр хурхираад унтсан), хөл гарынх нь хуруунуудыг тоолж, янз бүрийн хэмжилт хийгээд нэг зүйлийн (mild nuchal fold increasing) хэмжээ хэвийнээс их байна гэсэн дүгнэлт гаргаад намайг хэсэг хямраав. 4 долоо хоногийн дараа дахин үзүүлээрэй гээд, өнгөрсөн долоо хоногт 24 долоо хоног хүрээд үзүүлтэл харин хэвийн байна гэж хэлэхэд хамаг юм хөнгөрөөд л явчихсан. Одоо алзахгүй дээ бид 2 нь. Аан бас 2 кесар хагалгааны дараа өөрөөрөө төрөх боломж х...