Сайн байна уу, 2024?
Шинэ оны мэнд ээ! Австрали улсад ирсээр 6 дахь оноо угтлаа. Яах ийхийн зуургүй өнгөрсөн хирнээ яасан урт хугацаа вэ? Сайхан эх орондоо очилгүй их л удлаа даа. 11 сараас хойш тэмдэглэл бичих гэж олон удаа эхэлсэн боловч дуусгаж, нийтлэж чадахгүй байсаар шинэ он гарчээ. Заримдаа аймар их юм бичмээр, заримдаа юу ч бичмээргүй юм шиг санагдаад байдаг юм. Эцэст нь тэгээд бичихээр шийднэ ээ. Дараа нь уншихаар тухайн үеэ эргэж санаад, мэдрээд гоё байдаг. 2023 он үйл явдлаар дүүрэн жил өнгөрлөө. Хамгийн том амжилт нь хүсч мөрөөдөж байсан их сургуулиа хугацаандаа, амжилттай төгсөж чадлаа. Түүнээс хойш завтай юм шиг хирнээ завгүй цаг хугацаа үргэлжилсээр нэг мэдэхэд л хагас жил өнгөрчээ. Ажилд орохоор хайж, материал явуулж, шалгалт, ярилцлага өгч нэг хэсэгжин бужигнасан. Үнэндээ бол тийм ч амжилттай байсан гэж хэлж чадахгүй ээ. Хэд хэдэн газар эцсийн шатны ярилцлага дээр ирээд унасан. Тэр дундаас нэг газарт л сүүлийн шатандаа тэнцсэн. Тэрнээс хойш би өөрөө тайвширсан уу, ажилд авах сезон нь ...