Цаг үеийн байдал...
19/09/2023 Орж ирэлгүй 2 сар болчихжээ. Онгод орохгүй байсан гэх үү, орж ирж бичихээс нэг л зугтаад байсан гэх үү. Сургууль төгсөөд 2 сар болсон ч одоо болтол ажилгүй байгаадаа сэтгэл дундуур, тэрийгээ энд бичихээс халгаад ч гэх юм уу. Таарсан ярьсан хүн бүхэн ажил асуугаад байхаар сүүлдээ хүмүүстэй холбогдохоос ч зугтах маягтай. Уг нь бол ажил хайхгүй биш хайгаад л байна л даа. Гэхдээ тийм амар олддоггүй юм байна аа. Ялангуяа мэргэжлийн чиглэлээ соличихоод тэрүүгээрээ ямар ч ажилласан туршлага байхгүй болохоор, хэн ямар ч ажлын туршлагагүй шинэковыг авч ажлаа алдахыг хүсэхэв дээ. Жуниор түвшний ажлууд ч 3-5 жилийн туршлага гээд л шаардах юм. Өмнөх мэргэжлээрээ ажил хайя гэхээр шинээр сурсны хэрэг ч юу юм. Бас тэрүүгээрээ ажиллаагүй завсардаад удсан болохоор тэрэнд ч бас дуртай байдаггүй юм байна. Тэртээ тэргүй зарласан ажлын байран дээр нь хэдэн зуун хүн өрсөлдөж байхад хамгийн их туршлагатай, найдвартай, өдийг болтол ажилласаар байгаа хүн л авахыг илүүд үзнэ биздээ. Энд шинэ төг...