Сүүлийн үеийн сонин сайхан
Нэг бичихээрээ ойрхон ойрхон бичээд байдаг хирнээ заримдаа бичихгүй зөндөө удчих юм. Хамгийн сүүлд бие даалтаа хийгээд сандарч явсан бол дараа нь шалгалтын завгүй өдрүүд өнгөрч, амралт эхлэж, одоо бүр буцаад хичээл орох дөхчихсөн байдаг. Амралт ч гэж дээ, амрах хугацаандаа нэг хичээл авчихсан чинь юун амралт л боллоо. Лекцэнд суугаад л, бие даалт, тестүүд хийгээд, одоо сүүлийн бие даалт, шалгалт 2 үлдчихсэн байгаа. Шалгалт өгөөд л буцаад үндсэн хичээлүүд эхэлнэ. Гэхдээ ирэх семестерийн ачааллаа нэг хичээлээр бууруулж байгаа болохоор баяртай байна. Саяын семестерийн дүнгүүд гарсан. Өмнөхөөсөө арай муудсөөн. Гэхдээ нэг хичээл дээр бараг уначихвий гэж айж байсныг бодоход дажгүй ээ хэхэ. Одоо хичээлүүд бүр л илүү хүндрэх болохоор жаахан айдастай л байна даа. Шалгалтын сүүлийн долоо хоногоос эхлээд зүгээр амарч байхаар жоохон ч гэсэн нэмэртэй юм уу гээд Zara-д ажиллаж байгаа. Долоо хоногийн 3 өдөр ажилладаг. Ойрд ажил хийгээгүй болохоор эхлээд өдөржин зогсоод хөл нуруу өвдөөд байсан чинь од...