Posts

Showing posts from March, 2021

Long time no see

Image
Зээ, завгүй амьдралын өдөр хоногууд урсан өнгөрч бид амьдарсаар, хүүхдүүд томорсоор, нас нэмэгдсээр байх ажгуу. Нэг л мэдэхэд долоо хоног эхлэж, нэг л мэдэхэд дуусч байх юм. Ингэж тэгсээр энэ жилийн эхний улирал шувтарч байнаа. Бага хүүгээ прэскүүлд оруулснаар илүү завгүй ч болчих шиг, завтай ч болчих шиг нэг тийм сонин байнаа. Хичээлгүй өдрүүдэд нь өөрөө гэртээ харахаас өөр аргагүй, тэгсгээд хоёулаа өдрөө өнгөрөөчихнө. Хичээлтэй өдрүүдэд нь хүргэж өгөх, авахын завсар ажлаа хийж сандарч гүйсээр бас л өдөр харвасан сум шиг өнгөрчихнө. За ямартай ч бага хүү минь сурч мэдэхийн ёроолгүй их далайд хөл тавьсаан. Харин том хүү минь цахимаар Монгол цагаан толгойгоо үзэж үсэглэлийн баяраа хэд хоногийн өмнө хийлээ. Хүүтэйгээ хамтдаа уншиж, хамтдаа шүлэг цээжилж уйлж дуулан их л юм болж байна энэ 2 хэлний хооронд бид 2 чинь. Энэ жил хүүгээ эх хэл болон ээнглишээр хоёулангаар нь сайн уншдаг болгох зорилго тависан минь эхнээсээ явж л байна. 💪