Posts

Showing posts from April, 2017

Би эрхэлмээр байна

Image
Би эрхэлмээр байна Духан дээрээ үнсүүлж Дураараа аашилж  Чангаар тэврүүлж Цаашаа гэж түлхсэн мөртлөө наалдаж Хүзүүнээс нь зүүгдэн  Хүүхэд шиг эрхэлмээр байна Даарлаа гээд цамцыг нь тайлуулж Давраад бас нуруунд нь үүрүүлж Мөрөөрөө тэврүүлж Мөхөөлдөс долоогоод Өлмий дээрээ өндийн Өөрийгөө үнсүүлээд л Үдээсээ үдүүлж  Ороолтоо засуулаад Гэрэлтэй гудмаар хамт алхаж Гэгэлзэн догдлон эрхэлмээр байна Ном уншуулж бас бүүвэйлүүлж унтаад Нойрон дундаа нүдээ нээхэд Намайг ширтэж байхыг нь харж Өглөөний цайгаа орондоо зөөлгөж Өдөржин хөнжилдөө хөлбөрч Өвөр дээр нь суугаад  Үсээ илүүлж  Ээжийн жаахан охин шиг Эрхэлмээр байна би Хамтдаа гадуур зугаалж Хайрын тухай кинонд уярч Нулимсыг минь арчингаа шоолоход нь Нэмж туниад аргадуулж Анх танилцаж болзож байсан шигээ Амраг залууд эрхэлмээр байна Би эрхэлмээр байна Цаг наргүй зүтгэдэг ээжийн ажлынхаа Цалинг би ингэж л авмаар байна Үнэтэй ресторан, хувцас, мөнгөөр биш Үнсэлт, тэврэлт, хайраар...