Posts

Showing posts from June, 2014

Яах вэ?

Дотор давчдаад нэг л биш байна. Нэг л болж өгөхгүй байгаа юм шиг, буруу яваад ч байгаа юм шиг, худлаа инээгээд ч байгаа юм шиг, аз жаргалтай дүр үзүүлээд ч байгаа юм шиг нэг л биш байна. Яах вэ? Хэн нэгэнд яримаар ч юм шиг. Гэхдээ яг ярья гэхээр хэнд юу ярихаа ч мэдэхгүй байна. Хэн намайг ойлгож сонсоно гэж. Ойлгоод сонсох хүн байлаа гэхэд би юугаа ярина гэж. Учир нь олдохгүй нэг л болохгүй байна гэдэг үгээ хэлнэ гэж үү. Юу хийгээд байгаагаа, юу хийх ёстойгоо, юу хиймээр байгаагаа юуг ч ерөөсөө ойлгохгүй байна. Зүгээр л нэг л давчуухан байна. Өөрийгөө голоод сэтгэлээр унаад ч байгаа юм уу, эсвэл өрөөл бусад хүмүүс санаанд хүрэхгүй ч байгаа юм уу. Ямар ч л байсан тайван биш байна. Яах вэээээээ???

Сайн эхнэрийн бяцхан заль

Image
Гэр бүлийн аз жаргалыг хосууд хамтран бий болгодог. Мэдээж үүнд эмэгтэй хүний оролцоо, нарийн нандин ухаан маш их хэрэгтэй. Эмэгтэй танд хэрэг болохуйц дараах зөвлөгөөг хүргэе.  Гэрийн бүх ачааг өөртөө битгий үүрүүл Эмэгтэйчүүдийн ихэнх нь өөр өөрийгөө гэрийн эзэнд өргөмжлөчихдөг. Эрчүүдийн хийх ёстой зүйлийг урдуур нь орж хийснээр эхнэртээ туслах сэтгэлийг нь бүрмөсөн үгүй хийдэг. “Эхнэр хийчихдэг юм гэсэн” залхуу занд эрчүүдийг сургах хэрэггүй. Үүний оронд та түүнээр туслуулахыг хүсч байвал эмэгтэй хүнийхээ ялдам зөөлөн зангаа  ашиглах хэрэгтэй. Тэгвэл тэр өөрийнхөө хүслээр таны баатар болохыг хичээнэ. Гэр бүлийнхээ төлөө хийсэн бага ч атугай зүйлийг нь үнэлж, магтаж байгаарай.