Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад заримаар нь хэдэн арваадхан хүн ярьдаг аж. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, Энэтхэгийн хинди, урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн оросоор ярьж бичиж байна. Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг 1700-хан хүнтэй саами ястан одоог хүртэл өөрийн хэл, бичгээ хэрэглэсээр байна. Эндээс үзэхэд үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад бидний хэн ч хоёр миллиард хүнтэй харилцах бололцоотой гэсэн үг. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрснийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ. Яаж хялбар...