Өнөөдөр чинь ямар сонин өдөр вэ. Өглөөнөөс авуулаад нэг л биш ээ. Гадаа хүртэл бүрзийчээд байж байгааг нь. Өглөө нам унтаж яаран сандран гарснаас хойш одоо болтол нэг л сонин байнаа. Өчдөр орой хэрэггүй л тэгж оройтдог байж. Одоо ер нь жоохон эртхэн унтаж эртхэн босжиймаар юмаа. Өнөөдөр ажлын бүтээмж ёстой 0% байх шиг байна аа. Нэт ухаж, чатлаж, цай ууж суусаар байтал өдөр өнгөрчлөө. Ядаж байхад өглөө яараад нүүрээ ч будаагүй нэг халтар шахуу царайтай юм сууж байна. Энэ тэнгэр бид хоёрын царай яг адилхан байна аа. Гарахаас ч дургүй хүрээд өрөөндөө пирожки, напелоноор өдрийн цайгаа болгочоод байжийна. Ер нь энэ муу хүний энергийг сорогчдоос бүх юм болжаган. Суудалдаа шигдэж суучаад их зан гаргаад байдаг муу сайн хурган томчууд. Бүгд л худлаа үнэн олдохгүй бичиг цааснууд олж ир гээд өөрсдөө ч учры нь олку юм байж. Хүний цаг энерги хоёр бараад хаячна. Тэгээл нэг л их том хүмүүс хүлээж бай гээд үүргэдчинэ. Та нарын дарга болвол доо, бодчёоо та нарыг гайгүй. Эд нараас болж би энд ингэж бухимдаж суужаагаа байхгүй юу. Би одоо бичиг хэргийн ажилтан биш дээ. Өдөржин л болох болохгүй цааснууд байрьж дээгүүр доогуур цохоод өгөөч, зөвшөөрөөд өгөөч, зураад өгөөч гээд явжийна. Толгой өвдчлөө. Сайхан чимээгүй унтах юмсан. Ийм бүх юмнаас залхсан чимээгүй амармаар байгаа үед ээж гэр хоёр минь л нүдэнд харагдах юм даа. Намайг хамгийн их ойлгож амраах зүйл тэнд л байна. Дээрээс нь би ч гэж би. Залхуу царайлаад. Хичээлээ хийхгүй явсаар байгаад хамаг юм нь давкралдаад шамбааралдаад овоорцон. Лайтай юм аа. Дэмий дэмий юм хийж суухаар уг нь хичээлээ хийжийсэн бол одоо арай өөдрөг суужаахгүй юу. Хийхгүй байж байнга бодож дэмий өөрийгөө стресстүүлсээр байтал сайхан залуу нас, эд эсээ үхүүлээд байна дааа... балай ин хичээлээ хийяаа.

Comments

Popular Posts