Skip to main content

Posts

Featured

Эх орондоо очсон нь

Сүүлийн бичвэрээс хойш нүд ирмэхийн зуур 2 сар гаран өнгөрчихжээ. Хамгийн том зүйл гэвэл Монголруугаа, эх оронруугаа явчихаад ирлээ. Энэ жилийн төлөвлөгөөний томоохон хэсэг биелсэн гэсэн үг. Би гэж нэг уйдсан хүн аав ээжтэйгээ утсаар ярихаараа гэгэлзээд л, байна байна билет хараад л, ажилд орчихвол нэг хэсэг Монголруу явахгүй юм байна гэж санаа алдсаар, сүүлдээ нөхрөө ятгаж нэг үзээд, уурлаж нэг үзсээр санасандаа хүрсээн. Тэгээд овоо боломжийн үнэтэй билетнүүд олоод, 3 долоо хоноод эргэж ирэхээр, нилээд олон дамжлагатай нислэг захиалсан. Өөрөөр хэлбэл нэг талдаа 3 удаа нисч, тэр бүртээ ачаагаа авч буцаагаад өгдөг байхаар. Бид 4 найман чемодан ачаатай, дээрээс нь 4 үүргэвч, нэг гар чемодантай явж байлаашдээ. Жоохон төвөгтэй юм шиг сонсогдож байгаа ч үнэндээ бид нарт тийм ч хэцүү байгаагүй ээ. Хүүхдүүд том болсон тустай, дундаа хүлээлгийн зай ихтэй учраас яарах юм байхгүй тайван сайхан байсан. Дээрээс нь замдаа бас нэг хөөрхөн Монгол гэр бүлтэй таарч танилцаад уйдах завгүй л явлаа. Сидне

Latest Posts

Сайн байна уу, 2024?

Арван нэгдүгээр сарын найман

Цаг үеийн байдал...

Зүгээр л

Ай лайф аа гэж...

Ай лайф аа гэж...

5 жилийн дараа...

Гуравдугаар сар

Сайн байна уу 2023 он!

Энэ оны сүүлийн сар эхэллээ