Эр хүн

Нэг залуу надаас ингэж асуулаа л даа. Эр хүн ямар байх хэрэгтэй вэ гэж. Өөрөөр хэлбэл ямар эрэгтэй хүн чамд таалагддаг вэ гэж асуусын. Тэгэхээр нь за бодож байгаад дараа хэлье, завгүй байна гээд хэлцэн. Тэгсэн чинь нэг checklist маягийн юм гаргачих гэнээ, хийх гээд үзье.
Миний бодлоор эрэгтэй хүнд дараах шинжүүд байх хэрэгтэй байх. 

  • мэдлэгтэй(1 оноо) - өөрийн гэсэн эзэмшсэн боловсролтой, олон талын өргөн мэдлэгтэй, аливаа зүйлд ур чадвар сайтай байх хэрэгтэй 
  • хариуцлагатай(1 оноо) - ажлынхаа, амьдралынхаа, гэр бүлийнхээ, ханийхаа, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа дээд зэргээр ухамсарладаг, хийсэн хэрэгтээ эзэн байж чаддаг байх
  • сэргэлэн(1 оноо) - аливаа зүйлийн арга эвийг олчихдог, бага зэргийн зальтай ч гэж хэлж болно/бас муу санаа байхад ч илүүдэхгүй/, "сэргэлэнтчихдэг" хүмүүс байдаг даа
  • сайхан(1 оноо) - эр хүн сайхан байх хэрэгтэй, хүн бүхэн үгүйсгэдэг мөртлөө маш их ач холбогдол өгдөг зүйл шүү дээ, өндөр, сайхан биетэй, царайлаг эр хүн сугадаад алхах дургүй эмэгтэй гэж юу байхав, гэхдээ энд зөвхөн гадаад үзэмж төдийгүй эр хүний биеэ авч яваа байдал, эрэмгий зоримог байдал, бусадтай харьцах харьцаа, сэтгэлийн дотоод гоо сайхан хамаарна
  • намайг хайрладаг(1 оноо) - энэ маш чухал үзүүлэлт шүү, миний эр хүн намайг чинь сэтгэлээсээ хамгийн ихээр хайрладаг байх хэрэгтэй, бүсгүй хүн хайрлуулах гэж төрсөн.... гээд л байдагдаа. надад үнэхээр л хайртай бол гээд бусад шинжийг үл хайхран сонгох тохиолдолд ч байдаг. өөртөө хайртай хүний хатан нь бай... 
За тэгээд энэ бол мэдээж ерөнхийлсөн үзүүлэлт байна. Бас зөвхөн миний бодол. Дээрээс нь хүн болгоны хувийн үзэмж, үнэлэмж байх нь мэдээж. Жишээ нь хувь хүн бүрийн сайхныг үнэлэх үнэлэмж өөр. Тэгээд л дээрээс нь сонирхол нэгтэй хүнд дуртай, өнгөлөг мөнгөлөг залуу таалагддаг гээд л бонус оноонууд явж өгнө шүү дээ. Гэвч энэ үзүүлэлтийг гаргаснаар эр хүн бүхэн энэ шинжүүдийг агуулж бүрэн 5 оноотой байх ёстой гэж хэлсэн юм биш. Төгс хүн гэж байдаггүй, төгс байх ч албагүй. Гэхдээ төгсөд хамгийн боломжит байдлаар дөхөж болох юм
Хүмүүс "би түүнийгээ ямар ч шалтгаангүйгээр хайрладаг" гэх боловч үнэндээ эдгээр шинжүүдийн өөрийнх нь илүүд үздэг зарим хэсэг түүнд нь байдаг болохоор өөрийн эрхгүй татагдаад л дурлаад л байдаг шүү дээ. Та бодоод үз л дээ, таны хайртай тэр залуу эдгээр бүх шинжүүдийг агуулсан байвал хичнээн сайхан байх бол. Улам л хайрлаад баймаар.... За миний бодол нэг иймэрхүү байна даа. Та бүхэн санал бодлоо хуваалцвал маш их талархах болно :-)

Comments

  1. Тэгээд энэ асуултыг асуусан залуу чамаас хэдэн оноо авсан бэ?

    ReplyDelete
  2. Намайг хайрладаг гэдэг үзүүлэлт яагаад хамгийн доор нь байгаан болоо?
    Миний хувьд бол энэ үзүүлэлт №1 ормоор юм.

    ReplyDelete
  3. дээр доороос хамаарахгүйгээр бүгдийг нь ижил оноогоор үнэлсэн байгаа учраас хамгийн чухал гэж үзснээ хамгийн сүүлд бичсэн юм аа. Тэгээд ч маш чухал гэж оруулсан байгаа... ;)

    ReplyDelete
  4. Окэй.
    Тэгэхээр энд байгаа 5 шалгуурын аль нэг чанар нь чамд анзаарагдаж байж чиний сонирхолыг татна гэсэн үгүү? :)

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts