Ирээдүйрүүгээ захиа илгээцгээе!

За бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе! Нэг сонирхолтой зүйл олсон юмаа. Тэгээд та нарт хэлэх гээд яаараад... Энд нэг futuremail гээд сайт байна. Нэрнээсээ л ерөнхийдөө ойлгомжтой. Та ирээдүйрүүгээ мэйл бичнэ гэсэн үг. Гэхдээ танд ирээдүйгээс чинь хариу ирэхгүй шүү хэхэ. Та зүгээр л ирээдүйд өөрлүүгээ явуулсан тэр мэйлээ хүлээж аваад уншиж болно гэсэн үг. Зүгээр л энгийн боловч сонирхолтой байгаа биздээ. Та яг одоо өөрийнхөө юу бодож байгаа, мөн өөрийн хүсэл зорилго гээд юу ч байж болно. Тэр бүгдийг бичээд ирээдүйрүүгээ илгээчих. Хэзээ тэр мэйлийг хүлээж авахаа та өөрөө мэдээд сонгоно. Магадгүй таван жилийн дараа та мартчихсан, санаанд ороогүй байхад чинь гэнэт танд мэйл ирээд уншихад таван жилийн өмнөх өнгөрсөн үеэс чинь ирсэн байвал сонирхолтой биздээ. Тэр үед юу хүсэж байсан, зорилгоо та одоо биелүүлсэн эсэх, тэр үеийн байдлаас одооных юугаараа ялгаатай байгаа, юу бодож сэтгэж байсан эсэхээ ч харьцуулах боломжтой. Үүний тулд та http://futuremail.bensinclair.com/ хаягаар орж бүртгүүлээд мэйлээ бичээд илгээхэд л хангалттай. Энэ зүгээр цаасан дээр бичээд шүүгэндээ хадгалснаас арай өөр, илүү сонирхолтой байна гэдэг итгэлтэй байна. Let's send mail to own future!!

Comments

Popular Posts