Бүсгүй минь чи алхал
Бүсэлхийнээсээ гэрэл цацраан алхал
Чадаж байгаа юманд арга байхгүйн үнэн дээгүүр алхал
Чамайг л харах гэж төрснөө хорвоо мэдрэг
Эмс охид чамд атаархан толиныхоо өмнө эргэлдэж
Ээж аавдаа гомдон нүүрээ даран уйлаг
Сайхан төрөөгүй тэдний зовлонг чи мэдэхгүй шиг
Сайхан төрөхийн зовлонг тэд бас мэдэхгүй ээ!

Comments

Popular Posts