Бантсандаа худлаа хэлцэн.

Гэнэт нэг юм яримаар санагдчихлаа...
Бид хоёр нэг орой муудсан байхгүй юу, нэг ч гэж дээ дандаа мууддаг л даа. Тэгээд муудалцчихаад би уурлаад хаалгаа савчаал гараад ирсэн нөгөөх чинь хойноос гарч иржийнаа, тэхээр нь би нэг орцны гадаа нуугдцын. Тэр хавиар намайг хайгаал яваал байсан. Миний инээд хүрээл хараад байсан чинь зогсоол ороол машинаа гаргаал тэр хавиар яваад байнаа. Тэгснээ бас дуудаж үзэж байна. Би хараад зогсжийсон чинь нэг эргүү юм орцноос гарч ирчээд олон юм яриад байхаар нь тэндээс яваад зам дагаж алхжаагаал байрнуудын дундуур ороод явцын. Тэгсэн чинь хажууд нэг машин ирээл зогссон чинь манай хүн олоод ирчжээ. Тэгснээ тэгж байна:

-Хаачихжаагаан
-Чамд хамаагүй
-Суу явъя
-Чадку гээл алхаад байлаа, тэгсэн чинь зогсоод гарч ирээд:
-Харья л даа
-Үгүй
-Тэгүл түлхүүрээ ав гээд гэрийн түлхүүр өгчөөд яваад өгдийн. Ёоох, миний дургүй хүрээд нөгөөхийг нь аваад шидчээд, алхжийснаа гэнэт орхиод явсны бодоод дургүй хүрэнгүүтээ шарандаа уйлаад тэгээд уйлсан чигээрээ алхсаар байгаад гэрийнхээ тэнд ирцэн чанга чанга уйлаал байшин тойроод гараад ирсэн чинь нөгөөх чинь яг гэрийн гадаа машиндаа суужийдийн. Би бантсандаа буцаад алхаж ч болдгү, уйлахаа больж ч болдгү тэндээ зогсонгуутаа үргэлжлүүлээл уйлаад байлаа. Нөгөөх чинь гарч ирснээ -Яасан гэж байна, тэхээр нь дугарку л уйлаад байсан, хэлэх үг олдку байгаам чинь. Тэгсэн чинь -Хүн айлгасыму гэж асуухаар нь толгой дохиол хаясан. Тэгсэн чинь баахан юм яриал, аргадаал, нулимс арчаал, дахиж битгий ингэж ганцаараа явжий гээл гоё гоё юм болжийноо. Тэгснээ харин ямар хүн байсын гээд асуухаар нь хэлэх үг олдку боджийснаа нөгөө орцны гадаа олон юм яриад байсан хүнийг боджаагаал гусч өглөө дөө. Тэгсэн чинь яг хаана ин очноо л гэж байна. Суугаал хоёулаа явлаа. Миний зохиосон байхгүй хүнийг хайгаал баахан явлаа, энэ биш үү тэр биш үү гээл асуугаал байна, тийм хүн угаасаа байхгүйм чинь яаах ч билээ. Тэгээд явж явж гэртээ эргэж ирээд үүдэнд:
-Гэрээ онгойлго
-Надаа түлхүүр байхгүй
-Яасын, Би чамд өгсийшт
-Араас чинь шидцэншт аваагүүмуу
-Үгүй аваагүй, яагаад шидцийн
-Уур хүрээд....
Буцаал хоёулаа суугаад дахиж нөгө газраа очиж түлхүүрээ хайж олж аваад гэртээ ирэх замдаа өлсөөд байна гэж дэлгүүрээс идэх юм авуулаад гэртээ орж ирээд хөнжлөөрөө хучуулж баахан аргадуулаад унтаж билээ. хихихи

Comments

Popular Posts