Тэрэнд зориуллаа...

Энд нэг дажгүй шүлэг байна аа. Хэний ч билээ нэгнийх нь hi5 дээрээс л copy хийж байсан санагдаад байна. Нэг хүнд хэлмээр ч юм шиг санагдаад байгаан. Тэр олж уншаасай :)


Би
Намар дундуур чинь нартай хамт гандан
Насыг чинь элтэл холдолгүй дагах
Өвлөөс өөрийг чинь харамлан
Өвөрт чинь өнжин өтлөх
Өчүүхэн аминч бодлын хэлтэрхий билээ.

Би
Зулзаган хус шиг идэр залуу насаа
Хатсан улиангар шиг болтол
Зуны шөнөөр харуулдаж хүлээгээд жиндэж хонох
Хайрын гомдолгүй шархны үгдрээ билээ.
Би
Хорвоогийн жаргалыг чамаар л төсөөлж
Хоногийн нарыг бодлоор чинь хэмжин
Үнэн худлыг үгээр чинь төсөөлсөн
Өөрийгөө олоогүй өчүүхэн сүүдэр чинь билээ.

Наргүйд чамайг өдөр гэвэл итгэх
Намайг хаа л явна хамт бай гэвэл
Насаа сэмэртэл сүүдэр шиг чинь сүнсээ хоргодотол дагах
Сүүн бодолт бүсгүй билээ
Уртын шөнийн бодолдоо сэтгэл зовнин хүлээх ижийгээ
Уулын мухарт хяруутай царцах шахам хоносон ч
Уйлахаан мартаж чамайг л бараадан өнжих
Ухаангүй дурлалын хөөрхийлөлтэй тоглоом билээ би.

Үдшийн тэнгэрт нэмэгдэн тодрох од шиг
Үеийн охидын дундаас ялгарах гэхдээ
Сар шиг ойр байвал чамд харагдана гэж горьдоод
Сахиж хоносон шөнүүдийн тоог би мартсан.
Нүүгэлтэх үүл шиг гунигийн царайнаас минь уйдаж
Нүүрээ буруулан бусдад инээхээр чинь
Нүднээс нь далд орвол үгүйлэх юм байна гэж итгэн
Нүцгэн үнэнээс зугтан шаналж үзсээн гурван жил...,

Амьдралын хором мөч бүхэн чинийх байж
Алдаа оноо минь үгний чинь дээсэнд дэнслэгддэг
Тогтоогүй эмзэг бодлын толбогүй цагаан сэтгэл
Томоожих болоогүй танхил насны тоглоом шиг дурлал минь

Гэхдээ
Би чамд дурласандаа харамсдаггүй
Бичсэн шүлгийн тоо номноос хол давж
Болзоогүй хоосон дурлалын минь түүх
Богино хэмжээний роман болох дөхөж байна.
Бодолд өгсөн чиний тухай шүлгэнд ая орж
Бодит амьдрал хийсвэр дурлал хоёр минь холбогдож эхлэхэд
Татагдах сэтгэл минь тасарчихвий гэж
Тамаан цайтал айх боллоо.
Харц дээгүүр их зан, бардам үг, сайхан алхаа
Хаа нэгэн газар очоод бүдгэрч л таарна
Харин тэр үед өнөөх дурлагч бүсгүй
Хатаж бичсэн халтар хэдэн шүлгээрээ үнэд орж ч магад
Харж л байя даа цаг хугацааг,,,,
Чи бурхнаас надад өгсөн бэлэг
Бэлэг бэлэгдээ биесдээ татагдаж эрхлэх биш
Би чамд хайргүй гэсэн үгэнд чинь сэтгэл хатуужин хат суух
Бэлэн үг, хуурамч амлалтыг ялгаж сургасан эсрэг дүр- чи

Бид хоёрын хайрын тулаанд
Би ялж байгааг чи мэдэхгүй
Бодож хэлдэггүй үгний чинь бээлийнд
Больёо гэтэл зүрх минь 1000 нүдүүлсэн ч
Бэлэн үгний чинь цохилтыг гаргаж сурсанаараа
Бэлтгэл хангагч би ялнаа дурлалын тулаанд..........
Харж л байгаарай хайраар тоглогч залуу минь!!!

Comments

  1. ene shulgiig bichsen ohin zov helsen bna shuu. hairaar toglood ter zaluu her hol yavahiig ni bi medej bna. yerdoo l .... kkkk

    ReplyDelete
  2. hariugaa hed dahin nugalj awna chig ter amsana chig amtalna chig

    ReplyDelete
  3. now u`re angry, so u have wrong feeling. Dont despise him, when you realize the who is your true love, you`ll thank him(I mean u`r ex).

    ReplyDelete
  4. Anon user-t bayarlalaa. chinii zow yum bna...

    ReplyDelete
    Replies
    1. yag tuhain uyiin feeling odoo bodohod... gehdee l....

      Delete

Post a Comment

Popular Posts