Миний төрсөн өдөр мэдээж гоё~~

Гарчигнаасаа л ойлгомжтой байгаа биз ;) мэдээж төрсөн өдөр гоё болсоон. Энэ жил бага байхдаа тэмдэглэдэг байсан шигээ гэртээ тэмдэглэхийг илүүд үзлээ. Урьд нь аав ээж л асуудлыг зохицуулдаг байсан болохоор тэгтлээ их ажил орно гэж мэдээгүй байсан шүү. Гол нь төрсөн өдөр яг ажлын өдрөөр буюу 4 дэх өдөр болсон болохоор жоохон зав багатай байлаа. Ажлаа тараад хичээлдээ суугаад дараа нь дэлгүүр хэсээд ирээд хоол хийнэ гэдэг тийм ч амархан байгаагүй ээ. Гэхдээ чадлынхаа хэмжээнд бэлдсэндээ... 
За тэгээд 12 цаг болоход цаасан салют буудуулж, өглөө сэрэнгүүтээ цүнхнээсээ гоё боодолтой гэнэтийн бэлэг олж, ажил дээр ирмэгц facebook, утас, мессенжерийн мэндчилгээнд дарагдаж, эхнээсээ бэлгээ авж, хоолонд уригдаж, нэг үгээр хэлэхэд төрсөн өдөр бүхэлдээ сайхан байлаа. Орой ажил тарсны дараа гэртээ найзуудтайгаа тэмдэглэсэн. Уламжлалт маягаар буузаа жигнээд, саладаа идээд, тахиагаа шараад, тортоо хуваагаад, дарсаа тулгаад... Мэдээж миний хамгийн дуртай хэсэг "бэлэг гардуулах" ажиллагаа :) Чулуун цаг, арьсан цүнх, савхин бээлий, үнэртэй ус/parfum/, бэлгийн карт/diva/, ном/амжилтанд хүрэх төлөвлөгөө/, шоколад, шоколад, шоколад, дарс, дарс, дарс, бялуу, бялуу, бялуу, хайрцагтай чихэр бас жижигхэн мэндчилгээ. Бүгдэд нь маш их баярлалаа :) 
Харин үүний дараа ханатлаа үсэрч авсан даа. Гадаа гарахад цас маш маш маш гоёор бударч байсныг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй юм байна. Бас л нэг төрсөн өдрийн бэлэг мэт... Ингээд төрсөн өдрийн үйл ажиллагаа дараа өдрийнх нь 3 цаг орчимд өндөрлөсөн дөө. 

Би 22 настай.

Comments

Popular Posts