Би

Би зураач
Бийр цаас нийлүүлж
Билгүүн хөх тэнгэр, үүл, моддыг би зурдаг 
Ялгуун хайрыг зүрхэн дээрээ сийлж
Яг л чинийхээ өнгөөр түүнийгээ би буддаг
Би зураач

Би шүлэгч
Бичиг үсгийг холбож
Бүх ертөнцийн, гуниг баяслын тухай би бичдэг
Нандин хайрыг зүрхэн дээрээ тэрлэж
Надад өгсөн хайраар чинь түүнийгээ би амилуулдаг
Би шүлэгч

Би дууч
Үг аялгуу хоёрыг хольж
Үзэмж төгс орчлонгийн, бас цэцэгсийн тухай би дуулдаг
Үүрдийн хайр зүрхэнд минь эгшиглэж
Үнэнч чинийхээ хайраар аялгуулан би дуулдаг
Би дуучин

Comments

Popular Posts