Хэрэгтэй

Facebook-д ихэнх цагаа өнгөрүүлдэгээ болих хэрэгтэй, нойроо харамлаж өглөө оройтож босдогоо болих хэрэгтэй, хувцасаа сонгох гэж хамаг цагаа барж ажлаасаа хоцорж ирдэгээ болих хэрэгтэй, залхууралгүй ажлаа цагт нь хийдэг байх хэрэгтэй, хичээлээ эртнээс бэлддэг байх хэрэгтэй, өглөө хэцүүдэхээ мэдсээр байж орой нь юм оёж ном уншиж зурагт үзэж оройтож унтдаггүй байх хэрэгтэй, блогтоо бичлэг оруулахаас залхуурдаггүй мартдаггүй байх хэрэгтэй, мессенжерийнхээ статусийг дандаа бизи эсвэл инвисибл байлгах хэрэгтэй, хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй удаан чатладаггүй байх хэрэгтэй, өглөө үргэлж цайгаа ууж гарч байх хэрэгтэй, оройн хоолоо ихдүүлдэггүй болж өгвөл иддэггүй байх хэрэгтэй, хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг байх хэрэгтэй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу хийх зүйлүүдээ хийдэг байх хэрэгтэй, халцарсан хумсны будагтай явдаггүй байх хэрэгтэй, заримдаа хайнга хувцасладгаа болих хэрэгтэй, эмнэлэгт очиж үзүүлэхээс залхуурдаггүй байх хэрэгтэй, эмчийн өгсөн зааврыг биелүүлдэг байх хэрэгтэй, ажлыг хойш нь тавьдаггүй дор дор нь амжуулдаг байх хэрэгтэй, англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг цаг алдалгүй хийж эхлэх хэрэгтэй, гэрлүүгээ гурав хоногт дор хаяж нэг удаа залгадаг байх хэрэгтэй, үнэртэй усаа түрхэхээ мартаж гардаггүй байх хэрэгтэй, өөрөө өөрөөсөө мөнгийг харамладаггүй байх хэрэгтэй, өөрийн гэсэн мөнгөн хуримтлал үүсгэж тогтмол мөнгө хийдэг байх хэрэгтэй, хэнэггүй зангаа орхих хэрэгтэй, хамгийн гол нь залхуурахаа болих хэрэгтэй!!! Хэрэгтэй хэрэгтэй хэрэгтэй маш их хэрэгтэй зүйл надад байна, хэрэгжүүлэх хэрэгтэй...

Comments

  1. хийх хэрэгтэй юм их байнаа, найз нь ч гэсэн хэрэгжүүлнээ... Амжилт :)

    ReplyDelete
  2. Unen unen!!Heregtei heregtei heregtei!!dandaa l unen yum bichdeg!!I always get strong insight from ur blog!<3 Amjilt

    ReplyDelete
  3. Баярлалаа. Бүгдээрээ хамтдаа хийх хэрэгтэй бүх зүйлээ хийцгээе, хичээцгээе!!!

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts