Ажилла, алх, амар

Ойрын өдрүүдэд хэнэгтэй амьдрах гээд бага зэрэг хичээж байгаа. Ажлаасаа хоцрохгүй цагтаа ирж, амралтын өдрөөр ажиллаж, хичээлээ бага багаар хийж, бас заримдаа эрүүл амьдралынхаа төлөө өглөө ажилруугаа алхаж ирж байна. Энэ долоо хоногоос цас орж одоо л өвөл болж эхэлж байх шиг байна. Гэхдээ гадаа нэг их хүйтрээгүй, зөөлөн цас хаялаад л, алхаад явахад даарахгүй үнэхээр гоё байгаа. Хүн ер нь өөртөө аливаа зүйлийг эргэцүүлэн бодох цаг зав гаргах хэрэгтэй гэдэг. Миний бодлоор өглөө ажилдаа ирэх замдаа ингээд алхангаа өөрөө өөртөө бодох цаг гаргах хэрэгэй юм байна. Ингэж алхах нь олон талаараа ашигтай. Над шиг суугаа ажилтай хүн алхана гэдэг хөдөлгөөний дутагдлаа нөхөөд авах боломж гарна, мөн өдөржин ажиллаад хариад унтдаг хүмүүс өглөө сэргэг цовоо байгаа дээрээ бүх зүйлээ эргэцүүлэн бодох боломжтой, автобусанд чихцэлдэж уурлаж явснаас ингээд алхах нь сэтгэл санааг тайвруулж бүр ч сэргэг болно. Ер нь зөөлөн цас хаялаад, чихнээсээ хөгжим уячихаад ганцаараа аливааг бодоод алхах хүн бүхэнд сайхан санагдах байх... Ажиллаад бай, алхаад бай, бас амрахаа мартав.

Comments

Popular Posts