20 насны сүүлийн өдөр...

Зяа хичээлд суугаад сайхан байна өө. Магистрын хичээл эхэлцэн олуулаа ордог хичээлд олон хүн ирээд сонирхолтой байдын хэхэ. Цөөхүүлээ бол сайхан биш л дээ. За тэр яах вэээ, маргааш төрсөн өдөр болох гээд сэтгэл хөдлөөд байнаа. Би чиннн 21 хүржаагаан байшүү дээ. 20 насны сүүлийн өдөр айн өнөөдөр бол ккк. Маргааш өдөржингөө ажилтай байжаагаал орой л тэмдэглэх байхдаа.
Ямар бэлэг авах болооо, би их бэлгэнд дуртайлдаа, янз янзын гэнэтийн бэлэгнүүдэд их дуртай хэхэ. Тэгсэн чинь бэлэг авку байвал яахуу, арай ч тэгж доошоо орку байлгүй дээ. Заа тэгээд хорин жил гэдэг нэг бодохоор хурдан ч болцийм шиг нэг болохоор удаан ч өнгөрсийм шиг. Ямар ч байсан 20 жилийн 14 гаран жилд нь сурч өнгөрөөсөн байшт. Гайгүй ээ нэг их үр ашиггүй өнгөрөөгөөгүй л юм байна. 20 жилийн 14 жилд нь найзалсан сайн найзууд байна, хамгийн багадаа 4 жил найзалсан найзууд бас байна. Бүгдтэй нь одоо ч гэсэн сайхан найзууд байна, аан тэрнээс гадна завсрын найзууд бас байнааа байна. Нийт би чинь тал талдаа 5, 5 нийлээд арван сайн найзтай хүн юм байшт. За тэгээд 3 үерхэж, 2 хайрлаж, тоогооо алдтал дурлаж явсан хүн юм байна. Одоо тэгээд хорин жилийн дараа аль нь ч алгадаа гэж... 20 жил эцэг, эх, эгч гурвын хайр, халамж, хавчлага, дарамтанд дунд сайхан амьдарч сайн хүн болж өслөө дөө. 16 жил гэртээ, 2 жил оюутны дотуур байранд, 2 жил хөлсний халаасны өрөөнд амьдарлаа даа. Одоо 21 нэг дэх жилээс өөрөө өөрийгөө тэжээнээ гэж... Сурнаа ажилланаа амьдарнаа. Хорвоо дэлхий уужим байна, хийх юм их байна гэж нэг сайхан үг байдаг даа. Амьдрал сайхан байна өө сайхан байна. Илүү гардгүүмаа гэхэд дутаад байгаа юмгүй сайхан л байна. Уг нь залхуугаа багасгачвал илүү гараад ирж мэдэх л юм байгаан. Гэхдээ тэр чинь бол давж гарахад нилээн хүнд даваа байна лээ дээ, бодоол байгаан. Өө тийн нэг чухал юм байна, ийм нэг блогтоо болсын байна тэр хорь дахь жилд чинь. Хүн уншдгүй өөрөө дуртай хайртай сайхан блог ооо. Тэгжаагаад цахиур хагалнаа яахав. За тэгээд мэдсэн мэдлэгийн хэмжээ, уншсан номын тоо, эзэмшсэн чадвар гэдэг юмнууд нөгөө нэг залхуугийн чинь буянаар хүнээс илүүдчихгүйхэн шиг тэг дундуур нь давхиад л байна, аа бас дундуураас арай доогуур байж мэдэх гээд байна хөөе. За би гэж нэг иймэрхүү л хүн байна даа, тооны ухаан, хэл уран зохиол, зураг, аа бас илүү дутуу юм их сонирхдог байсан боловч чаддаг эсэхээ өөрөө ч сайн мэдкү. Урлаг гэдэг юманд тун авъяасгүй талдаа, тэхдээ бас чармайгаад бас шаардлага гаруул бүжиг, жүжиг, шүлгийг бас оролдохтойгоо, тэр дуу хөгжим бол хэзээ ч бишшш. Одоогоор компьютерийн сүлжээний инженерийн мэргэжилтэй, мэргэжилтэй гэх боловч мэддэг юм тааруухан, тэрүүгээрээ бас тэгээд ажилладаг гэжугаа. Тэр мэдлэгээ дээшлүүлчих санаатай ингээд магистрын зэрэг горилоод сууж байна даа, тэгэнгээ төрсөн өдрөө хүлээгээл, маргааш хурдан болооосой... торт, бэлэг хихихи

Comments

Post a Comment

Popular Posts