Цаг үеийн байдал...

19/09/2023

Орж ирэлгүй 2 сар болчихжээ. Онгод орохгүй байсан гэх үү, орж ирж бичихээс нэг л зугтаад байсан гэх үү. Сургууль төгсөөд 2 сар болсон ч одоо болтол ажилгүй байгаадаа сэтгэл дундуур, тэрийгээ энд бичихээс халгаад ч гэх юм уу. Таарсан ярьсан хүн бүхэн ажил асуугаад байхаар сүүлдээ хүмүүстэй холбогдохоос ч зугтах маягтай. Уг нь бол ажил хайхгүй биш хайгаад л байна л даа. Гэхдээ тийм амар олддоггүй юм байна аа. Ялангуяа мэргэжлийн чиглэлээ соличихоод тэрүүгээрээ ямар ч ажилласан туршлага байхгүй болохоор, хэн ямар ч ажлын туршлагагүй шинэковыг авч ажлаа алдахыг хүсэхэв дээ. Жуниор түвшний ажлууд ч 3-5 жилийн туршлага гээд л шаардах юм. Өмнөх мэргэжлээрээ ажил хайя гэхээр шинээр сурсны хэрэг ч юу юм. Бас тэрүүгээрээ ажиллаагүй завсардаад удсан болохоор тэрэнд ч бас дуртай байдаггүй юм байна. Тэртээ тэргүй зарласан ажлын байран дээр нь хэдэн зуун хүн өрсөлдөж байхад хамгийн их туршлагатай, найдвартай, өдийг болтол ажилласаар байгаа хүн л авахыг илүүд үзнэ биздээ. 

Энд шинэ төгсөгчдөд зориулсан Graduate хөтөлбөрүүд байдаг юм байна. Тэр нь тодорхой хугацаатай 12, 18, 24 сар гэх мэт. Тэр хугацаандаа тухайн компаний зүгээс дэмжиж, чиглүүлж, дадлагажуулан сургаж, ажиллуулдаг. Мэдээж сайн байвал хөтөлбөр дууссаны дараа аваад үлдэх байх. Тийм хөтөлбөрүүд туршлага шаардахгүй учир илүү найдлага төрүүлж, хэд хэдэн хөтөлбөрт бас материалаа явуулаад, тест, ярилцлага өгөөд хариу хүлээж байна даа.

11/10/2023 

Орж ирэлгүй сар болдог байсан бол одоо эхүүлсэн постоо ч дуусгаж чадалгүй сар болдог болох нь ээ. Нэг л урам зориггүй, бичих эв олдохгүй байгаад байсан юм аа. 

Цаг хартал шөнө дунд өнгөрөөд бага хүүгийн минь төрсөн өдөр болсон байна. Ээж аавдаа ирээд 7 жил болжээ сайхан хүү минь. Цаг хугацаа хурдан юм аа. Ээждээ бол үргэлж нялхаараа нандин үр минь бидэндээ ирсэнд баярлалаа. 

Тав хоногийн өмнө төгсөлтийн баяраа тэмдэглэсээн. Төгсчихсөн байсан ч гэсэн яг төгсөлтийн хувцас өмсөөд, том зааланд дипломоо гардаж аваад, хүмүүс баяр хүргээд ирэхээр өөрийн эрхгүй баярласан, бахдсан мэдрэмж төрдөг юм байна аа. Аав ээжүүдэд ч бас тэгж санагдсан бололтой надаар бахархаж баярлаад гоё л байлаа. Төгсөлтөө хийсэн оройноо найзуудтайгаа, гэр бүлээрээ 2 хоног зугаалаад ирсэн. Байшин түрээслээд, баяраа тэмдэглэнгээ амраад ирсэн. Хадам ээж надад төгсөлтийн бэлэг гэж дээл авч явуулсан, хөөрхөн. Гэтэл тэр нь томдоод, цаг нь тулчихсан байдаг бас жоохон сандарсаан. Үсээ янзлуулна гэж нилээн удаан ярьж байснаа төгсөлтөөсөө өмнө янзлуулчихъя гээд гэнэт үсээ цайвар өнгөтэй болгоод (ер нь бол цагаан үснүүдээ мэдэгдүүлэхгүй гэж л), тэгснээ сормуус хийлгээд, зүгээр л даруухан цамц юбка өмсөөд дипломаа авчихна гэж байсан чинь нэг мэдэхэд л цэцэг навч шиг гоёчихсон байсаан, хаха. Юу ч бодохгүй явж байсан чинь хүмүүс яахжийна яахжийна гэж асуусаар байгаад янз бүрийн юм хийгдэгдчихсэн байсаан. 

Зөндөө гоё зурагтай болсон. Сургуулиа төгсөөд би чадчихлаа, ард нь гарчихлаа гээд гоё зурагтай пост хийнэ гэж боддог байсан ч төгссөний дараа ичээд чадаагүй ээ, хаха. Улам ичимхий, улам их юм боддог, нэрэлхүү, ядаргаатай болоод байх шиг санагдаад байхын. Бас улам л юм чадахгүй, мяа гар шиг бас бодогдоод байдаг болсоон. Өмнө нь чаддаг бол онгирчихдог байсан ч одоо нээх сонин өөр, өөртөө итгэлгүй болчихсон. Заримдаа хүмүүсээс хэт их хамааралтай болчихсон ч юм шиг. Ялангуяа нөхрөөсөө. Намайг тоохгүй байна, цаг гаргасангүй, ингэсэнгүй, тэгсэнгүй гэж гомдоллоод л. Уг нь би тийм баймааргүй байгаа байхгүй юу. Эсвэл би хэтэрхий их завтай, тэгээд хэтэрхий их цагийг нөхөртэйгөө хамт өнгөрөөгөөд байх шиг байна аа. Сургууль төгсөөд, завтай болохоороо хийнэ гээд зөндөө юм боддог байсан ч яг цагаа тулахаар юу ч хийхгүй, ажил олдохгүй байна гэж санаа зовоод л, тэгснээ нээх өөрийгөө хөгжүүлсэн юм байхгүй, нэг тийм мяа гар байгаад байхын. 

Өөрийгөө хүчилж, шахаж байгаад одоо ер нь жоохон үр бүтээлтэй амьдарна аа. Ядаж нэг дасгал, бясалгал хийж, өдөрт ганц бодлого ч болтугай (I mean coding) бодож, ном уншия, юм бичье. Өөрөө өөртөө цаг гаргая. Хүүхдүүддээ бас цаг гаргая. Жаахан өөдрөг байя энчдооо. 


A Balanced Life: The Key to Happiness - YogaUOnline



Comments

Popular Posts