Ухаарлын долоо хоног

Зэээ хичээл амарсааан, шалгалтанд бэлдэх цаг ирсээн. Амраал яг алаад өгье гэсэн чинь хэмнэлдээ орж өгөхгүй амралтын 2 өдрийг үрсээн. Өнөөдөр 1 дэх өдөр. Өнөөдрөөс яг алъя гэсэн чинь бас л алсангүй ээ. Өдөржин юу ч юм хийгээд цаг өнгөрчлөө. Одоо 2 хүүхдээ сургуулиас авахаар явах гэжээнэ. Чадвал орой суух гээд л... Бас хоолоо хийнэ гэж байгаа...

33 насыг зооглосоон. Төрсөн өдөр өнгөрөөд 4 хонож байна. Энэ жил бас л тэмдэглэхгүй гэснээрээ нэг их сүйдтэй тэмдэглээгүй. Гэвчиг бас 3 удаа лаа үлээж, 4 торт идэж, 5 торт авсан төрсөн өдөр байлаа. Учир юу гэвээс нэг найз маань аав ээжийн минь гэр лүү торт явуулсан байсан, баярлалааа. Энд найзууд 3 хуваагдаж ирсэн ба тус бүртээ торт ацарсаан. Харин гэрийн үүдэнд хэн нэгэн торт, цэцэг үлдээж гэнэтийн бэлэг барисан ч одоогоор хэн нь вэ гэдгийг мэдээгүй л байна. Яг төрсөн өдрөөр маань бүгд ажил хичээлтэй, би гэртээ амраад, өөрийгөө зүгээр гэж бодсон ч бага зэрэг эмо л байсийм шиг одоо бодохнээ. Нөхөр ажлаасаа ирэхдээ цэцэг өгөөд, 4үүлээ лаагаа үлээж торт хувааж идчихээд, дагуулж гарч бэлэг авч өгнө, хоол иднэ гэсэн боловч зөрж хүмүүс орж ирээд дахиж торт идээд оройтоод дэлгүүр хаасан байдаг. Тэгээд оройхон гарч гандан буурахгүй хоол авч идчихээд ирээд унтсаан. Бас зүгээргүй дундуур нь маргаад нөхөртөө гомдоод авсөөн. Харин бэлгийн асуудал дараа болъё гэсэн байдалтай өнгөрсөн, гэхдээ нөхөж авахуулнааа яадгийн. Хагас сайнд найзууд торт, бэлэгтэй гэрт ирж төрсөн өдөр тэмдэглэсэн... гээд явж байсан чинь хүүхдүүд авах цаг болоод, явж авчихаад, гэртээ хоол хийж бүгдийг нь хооллочихоод, цэвэрлэчихээд сая сургууль дээрээ ирлээ. Жаахан ч гэсэн юм хийе даа энэ чинь одоо. 

Эхний шалгалт 15, тэгээд 17,19-нд шалгалттай. Хоорондоо бага зайтай болохоор эртнээс зэрэг бэлдээд явахгүй бол болохгүй. Явцын дүнгүүд бүрэн гарч дуусаагүй, сүүлийн бие даалтуудын оноо тавигдаагүй байгаа. Одоо шалгалтуудаа сайн өгчихвөл сайхан амрана даа. За за юмаа хийлээ. Ирэх жил нээрэнгээсээ төрсөн өдрөө тэмдэглэнэ дээ. 


Exam Quotes | Exam Sayings | Exam Picture Quotes 


Comments

Popular Posts