Гармон бид 2

Дөнгөж 30 гараад байж ингэж хэлмээргүй байгаа ч нас явна гэж лүд юм аа. Гармоны өөрчлөлтийн шуурганд бие сэтгэлээрээ явчихдаг болсон юмдаг уу даа.  Саяхны нэг өдөр жигтэй их ядраад л бие өвдөх маягтай, орой ажлаас ирсэн чинь нөхөр гадуур гараад явчихсан, ирэх болоогүй гэсэн чинь бүр цаанаасаа гомдол төрөөд л явчихлаа. Хажуугаар нь толгой задарчих гээд болдоггүй. Байнга шахуу завгүй байдаг би чинь ажиллаж, сульдсан өдрөө хичээлээ хийхгүй гэр бүлтэйгээ цаг өнгөрөөгөөд сэргэе гээд бодчихсон байсан чинь шууд сэтгэлээр унаж энэ тэр. Эмороод л бүр уйлмаар санагдаад, хүүхдүүдээсээ санаа зовоод усанд орж хэвтэж байгаад жаал уйлав. Нөхөрлүүгээ гомдлын үгтэй мессежнүүд чулуудаад л. Янз бүрийн юм ургуулж бодож улам гомдож уйлаад л. Ядаж байхад энэ амьдрал чинь тухтай уйлах боломж ч олгохгүй юм. Аав ээжийг залгахад нь санааг нь зовоохгүйн тулд уйлснаа мэдэгдэж болохгүй (ойрд яриагүй тэр өдөр яг залгаж таараад байсан юм). Маргааш нь олон хүн амьтантай уулзах болохоор нүд бүлцийсэн байвал элдэв юм асуугаад салахгүй. Хүүхдүүдийн дэргэд бас уйлах дэмий. Хажуу өрөөний хүмүүст мэдэгдэх хэрэггүй. Уйлаад нүд хавдаж, аргахаараа хичээл хийхэд хэцүү болчихно. Үгүй нээрээ зоргоороо уйлах ч боломж алга. Тэр оройжин хямарч сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нөхрөө элдэвлэлээ. 

Тэгсэн яг үүрээр нь 'юм' ирчихэж байгаа байхгүй юу. Үгүй нээрээ миний буруу биш, цаанаасаа, байгалиасаа, бие мах бодын, гармоны буруу байсан байгаа биз дээ. Ингэж өөрийгөө зөвтгөөд гармондоо буруугаа өгчихлөө. Өнөөдөр угаалгын өрөөндөө нүүрээ цэвэрлэж зогсонгоо дуу сонслоо. Хайрын тухай, ээжийн тухай дуу сонссон чинь бүр дахиад уйлмаар санагдаад. Ээжийгээ санаад байх шиг. Аав ээж 2 минь бас охиныгоо зүүдлээд байна гэж байсан. Бодвол бас санаад л байх даа. Хэсэг өөрийгөө болон тэр хавиа цэвэрлэнгээ хэдэн дусал нулимас унагаад, хэсэг дуу сонсож эморч байгаад гарч ирэв. Жаргаад ч байх шиг, зовоод ч байх шиг. Мэдэхгүй ээээ. Энэ гармонаас л боллоо. Интернэтээс сайхан юм үзвэл сэтгэл хөдлөж уйлчих гээд, муухай юм үзвэл сэтгэл өвдөж уйлчих гээд. Энэ 30 гаран насныхан ийм болоод байна уу, би л ганцаараа эмороод байгаа юм уу. Чөтгөр бүү мэд. 




Comments

Popular Posts