Сүүлийн үеийн сонин сайхан

Нэг бичихээрээ ойрхон ойрхон бичээд байдаг хирнээ заримдаа бичихгүй зөндөө удчих юм. Хамгийн сүүлд бие даалтаа хийгээд сандарч явсан бол дараа нь шалгалтын завгүй өдрүүд өнгөрч, амралт эхлэж, одоо бүр буцаад хичээл орох дөхчихсөн байдаг. Амралт ч гэж дээ, амрах хугацаандаа нэг хичээл авчихсан чинь юун амралт л боллоо. Лекцэнд суугаад л, бие даалт, тестүүд хийгээд, одоо сүүлийн бие даалт, шалгалт 2 үлдчихсэн байгаа. Шалгалт өгөөд л буцаад үндсэн хичээлүүд эхэлнэ. Гэхдээ ирэх семестерийн ачааллаа нэг хичээлээр бууруулж байгаа болохоор баяртай байна. Саяын семестерийн дүнгүүд гарсан. Өмнөхөөсөө арай муудсөөн. Гэхдээ нэг хичээл дээр бараг уначихвий гэж айж байсныг бодоход дажгүй ээ хэхэ. Одоо хичээлүүд бүр л илүү хүндрэх болохоор жаахан айдастай л байна даа.

Шалгалтын сүүлийн долоо хоногоос эхлээд зүгээр амарч байхаар жоохон ч гэсэн нэмэртэй юм уу гээд Zara-д ажиллаж байгаа. Долоо хоногийн 3 өдөр ажилладаг. Ойрд ажил хийгээгүй болохоор эхлээд өдөржин зогсоод хөл нуруу өвдөөд байсан чинь одоо гайгүй дасаж байна. Кассан дээр ажиллаад өдөржин Сайн байна уу, баяртай, баярлалаа гээд л зогсож байна даа. Хаана ч сайн муу хүмүүс байдаг юм болохоор таатай таагүй янз бүрийн л хүн байна. Би чинь тэгээд тэвчээртэйн болохоороо муухай аашлаад байгаа хүмүүсийг сайхан ааштай болтол нь л тэвчинэ дээ гэхгүй юу хэхэ. Энд тэнд очихоор хамгийн түрүүнд тулгардаг гол асуудал маань хэлний бэрхшээл л байна даа. Сайн ярьж чадахгүй, тэгээд өөртөө итгэлгүй болохоор хүнтэй ч олигтой яриа үүсгээд байж чадахгүй, нэг тийм үг дуу цөөтэй, даруу төлөв, хааяа тэнэгдүү ч юм шиг хүн явжийдагдаа хаха. Монгол хэл дээр ямар сайхан яриа хөөрөөтэй, ухаантай болохыг мэдэхгүй л байгаалдаа муу сайн юмнууд 😂. Сониноос ажилд авах ярилцлага нь бас сонирхолтой, групп ярилцлага хийдэг юм байна. 10н хэдэн хүн авчирч суулгаад, хоёр хоёроор нь хооронд нь танилцуулна. Тэгээд хүмүүсийн урд гараад танилцсан хүнийхээ талаар бусаддаа ярьж өгнө. Дараа нь 2 бүлэгт хуваагдаад, хүн бүр нэг асуулт сугалаад, сугалсан асуултандаа ээлжлээд хариулаад явна. Тэгээд л болоо. Амар ч юм шиг, гэхдээ олон хүний дунд тэгж ярих эвгүй ч юм шиг. Юутай ч бас нэг туршлага юм даа. 

Ажил хийгээд бас хичээл хийхээр гэртээ анхаарал хандуулах цаг багасаад 3 залуугаа жаахан хаях гээд байх юм. 2 хүүгийн хичээл амарсан болохоор харьцангуй гайгүй байлаа. Маргаашнаас хичээл нь эхэлнэ дээ. 

Дээрээс нь өөр дээрээ ачаа нэмэх дуртай юм болохоороо амралтын 14 хоногт нь 2 хүүгээ зугаатай байлгая гээд айлын нохой харж өгөхөөр авсан. Байнга нохой муур нэхээд байдаг болохоор нь жаахан танилцуулъя гэж бодоод. Хөөрхөн Хаски үүлдэрийн 14 сартай нохой авсан. Нас нь жоохон юм байж бие нь том. Эхлээд бүгдээрээ жаахан жийрхээд байсан чинь дасаад ирсэн чинь эрхийн балай л байна лээ хэхэ. Өглөө оройд хооллоно, өдөрт 2-3 гаргаж бие засуулж, салхилуулдаг ажилтай. Хүүхдүүд заримдаа хамт гарна, заримдаа гарахгүй. Аав ээж 2 л нэмэлт ажилтай болсон доо. Сахилгагүй нохой гадаа өөр нохой харвал очих гэж зүтгээд, очихоороо айлын нохой зүгээр байлгахгүй өдөж хоргоогоод, нөгөө нохойнууд нь тоглох гээд байхад ойлгохгүй уурлаад эсвэл жижигдээд, бид хэд эзнээс нь санаа зовоод нохойгоо чирээд хөгжилтэй юм болно оо. Сул тавихаар онгироод давхиж өгнө. Тийм болохоор өөр нохой салхилуулж байгаа газар сул тавьж чадахгүй оосорлоод л чирээд л явна даа. Надад их сайн хөөрхий, тоглоомоо зууж ирээд намайг тоглоё гээд түлхэнэ. Эзэн нь 14 хоног Монгол явж ирээд авна гэсэн боловч сураггүй л байна. Маргаашаас бүгдийнх нь ажил хичээл эхлэхээр энэ нэг амьтан гэрт ганцаараа үлдэхээр яах юм бол гээд гайхаад л байж байна. Дээр үлдээсэн чинь орж ирэхэд үүдэнд ульчихсан сууж байна гэсэн, бас нэг орхисон чинь хамаг хог ухаад хаячихсан байсан. Байрны хүмүүс мэдээд гомдол гаргахвий гэж бас санаа зовох л юм. Хөөрхөн боловч нохой тэжээнэ гэдэг их ажил. Хүн шиг л анхаарал хандуулахгүй бол бас өрөвдмөөр. Амьтны үрийг авчирч өөрсөддөө дасгачаад тоохгүй арчлахгүй байж болохгүй. Тэгэхээр анхнаасаа нохой авахдаа тэрийгээ тооцоолж бодолтой л авах хэрэгтэй санагдсан даа. Эзэн нь өөр хүнд бас үчрлүүлэх бодолтой байгаа юм гэсэн. Хөөрхий дөө хөөрхөн нохой минь хаана очих юм бол. Бид хэд даанч өөрсдийгөө яаая гэж байхад байнга хамт байх боломжгүй. Бас энд нохой тэжээнэ гэдэг тийм ч амар биш. Заавал нохой зөвшөөрдөг байр олж орохоос авахуулаад хэрэгцээ шаардлага их. Тэгээд өөрсдөө завгүй амьтад байнга орхиж түгжиж яваад байвал тэгж нохой зовоохын хэрэг юун. 

Нээрэн иогийн хичээлд явж эхэлсэн. Гэхдээ 7 хоногт 2хон орох болохоор арай бага ч юм шиг. Юутай ч Монгол багштай хичээллээд зөв техниктэй сураад эхэлчихвэл цаашдаа болох байх гэж бодоод явж эхэлсэн. Өөр дүүрэгт орж байгаа хичээлд өглөө 6.30-8.00 хооронд зорин байж очиж байгаа. Иог байнга хийгээд сурчихвал эрүүл мэндэд, хэлбэр галбирт, сэтгэл санаанд гээд бүх л юманд хэрэгтэй юм болуу л гэж бодоод. 

За өөр сонин гэвэл тааралдсан ганц нэг газарлуугаа ажилд орох эсвэл дадлага хийх өргөдөл өгөөд л байсан боловч газрууд татгалзаад л байсан. Над шиг ямар ч програм хангамжаар туршлагагүй хүнийг шууд тэр чиглэлээр юм хийлгэх компани авна гэдэг мэдээж хэцүү л дээ. Тийм болохоор одоогоор нэг их сэтгэлээр унаагүй ээ. Харин нэг Монгол залуу энд компани байгуулаад ажиллаж байгаа, дадлага хийх хүн байвал хийж болно гэхээр нь холбогдоод дадлага хийх болов оо. Юм ч суръя, анкет дээрээ бичих юмтай ч болъё гэж бодоод. Надад нэг код бичдэг залууг ментор болгож өгсөн. Харамсалтай нь би гэж завгүй хүн тийшээгээ сайн анхаарч юм хийж чадахгүй л байна. Тэрэндээ бас санаа зовж байнга бодоостой. 

За ингээд зүгээр байж чадахгүй өөрийгөө янз бүрийн юманд ороож уяж хаяад тэрэндээ санаа зовж стресстэж суудаг хүний ойрын үеийн сонин хачин гэвэл энэ байна даа. Хичээлээ хийх гэж суугаад шөнийн 2 цагт ингээд бичээд байж байдаг. Өглөө 6-д босно гэж байгаа. Одоо унтлаа. Бас зүгээр байхгүй нүүрээ арчилдаг жижигхээн чалленжид бас нэгдчихсэн. Тэрийгээ хийгээд унтана даа. Юмнаас дутаж сурмаар байна аа бас тээ 🙊.

282,885 Busy Woman Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock

Comments

Popular Posts