Эхний семестер дуусч, амралт эхэлсээн

Yeeeye эхний семестер дууссаан, 10 хоногийн өмнө. Зүгээр л дуусав уу үгүй юу тэмдэглэл бичнэ гээд л хүлээгээд байсан чинь дуусангуут нь цаг гаргаж чадахгүй 10 хоноод наасан. За ямартай ч сайхан байна аа. Шалгалтуудаа бүгдийг нь өгчихсөн, дүн нь гарах болоогүй. Надаас одоо хамаарахгүй юм чинь гээд тайвширчихсаан. Тэгээд эхнэр, ээж, эзэгтэйн ажлаа хийгээд, хичээл амраад л дараагийн ажлууд ундраад л байж байна даа. 

Шалгалтанд бэлдэх 7 хоногийг ерөнхийдөө сургуулийн номын санд өнгөрөөлөө. Тэнд арай л үр бүтээлтэй. Гэрт байхаар хүүхдүүд сургуульдаа явсан ч гэсэн нүдэнд гэрийн хийх зүйлс харагдаад, завсраар нь идэж уугаад ерөөсөө нэг л үр дүнтэй байж чаддаггүй юм байна лээ. Нөхөртөө 2 долоо хоног л өгчих гэж хэлээд, тэгье гэж зөвшөөрсөн боловч дундуур нь бас үл ойлголцол гарсөөн. Нэг нь орой ажилдаа яваад өглөө ирээд унтана, нөгөө нь өглөө босч номын сан яваад, орой ажилдаа явсан хойно нь ирээд, хэд хоног хоорондоо ч таарахгүй явлаа шүү дээ. Гэхдээ тэгээд учраа олсон. Би чинь хэсэг гүрийж байгаад ярилцаад эхлэвэл бууж өгтөл нь драматна шүү дээ. 😜

Сургуулийн найзтай болсон, Монгол охин. Надад их ханьтай байлаа. Номын санд байнга хамт суусан. Тэнд нэг хүн хамт сууж байгаагүй бол би залхуураад заа өнөөдөр гэртээ сууя дөө гээд явахгүй байх магадлал өндөр шүү дээ. Одоо 3 дахь семестертээ сурч байгаа, манай депарментынх боловч эрүүл мэнд, инноваци хосолсон, надаас арай өөр чиглэлд. Гэхдээ намайг бодоход туршлагатай хүн чинь зөвлөгөө өгөөд, зовлон ойлгоод шалгалтын үеийн стресс, айдсаа даван туулахад тун чиг ханьтай байлаа. Номын санд нээрэн маш олон хүүхдүүд сууж байсан, тийм хүмүүсийн дунд орохоор чинь би ч гэсэн хичээхгүй бол болохгүй санагдах юм байна лээ шүү. 

Шалгалтуудаа заримыг нь гэртээ, заримыг нь номын санд өгсөн. Номын санд тусдаа өрөө захиалчихаж болдог. Тэгээд л тэр өрөөндөө хэн ч саад болохгүй шалгалтаа өгчихөж болно. Шалгалтууд дандаа openbook байсан боловч үнэндээ юм хараад байх цаг бараг л байдаггүй. Нэг шалгалт нь камертай, мөн компьютерийн дэлгэц хянадаг. Хэн нэгэнтэй харилцаж, бас орчуулагч(google translate гэх мэт) ашиглаж болохгүй. Өөр нэг хичээл нь 2 цагт 15 асуултанд хариулж бичих, нөгөө нэг нь 2 цагт 6 бодлого бодох даалгавартай. Энэ хоёрын цаг бол үнэн давчуу. Үлдсэн нэг хичээлийн шалгалт харин их сонирхолтой. 24 цаг нээллтэй, 10 асуулттай, 3 цагт хийхэд зориулагдсан боловч 24 цагтаа багтааж хэзээ ч илгээж болно. Нэг бодлын их аятайхан боловч, нөгөө талаар гайгүй юм хийж өгөх гэж зууралдаад цагийг нь болтол бараг л явуулахгүй юм байна лээ. Тэр шалгалтыг хийх гэж маш олон цаг суусан. За ямартай ч бүгдийнх нь ард гараад нэг сайхан уужирсан даа. 🥸

Амарсных гээд хүүхдүүдээ амьтны хүрээлэн, тоглоомын талбай дагуулж яваад, гадуур зугаалж, кино үзэж, найзуудтайгаа ганц нэг уулзаж, завгүй талдаа л өдөр өнгөрч байна. Үнэндээ бол шалгалт дууссан орой л маргааш нь ажлын өдөр байсаар байтал найзууд ирсэн байдаг юм аа 😁. Гэрээ сайхан цэвэрлэж сэтгэлээ амраагаад, хуучин хувцсаа ялгаж, ажлаасаа албан ёсоор гарах өргөдлөө өгч, дэлгүүр, эмнэлэг орох ажлуудаа бага багаар амжуулж л байна. Өөртөө л сайн цаг гаргаж чадахгүй хэвээрээ байна даа. Иог хийх, гоо сайханд орох, массажинд орох, хувцас авах, Linkedin-ээ янзлах, resume-гээ шинэчилж бичих, програмын хичээл үзэх гэх мэт өөрийн хувийн хийх зүйлс зөндөө байгаа юмсан. Шинэ жил болохоос өмнө өнгө зүс орчихмоор л байх юм. Гэснээс гацуураа бас зассан юм байна. Бас шинэ жилээ тэмдэглэх төлөвлөгөө, хэд хоног хаагуур хэрхэн амрах төлөвлөгөө гээд зохицуулах юмс байна аа. Бүх газрууд маш эртнээс захиалга авдаг болохоор дөхөх тусам амрах, баяр тэмдэглэх газар улам л хэцүү болно. Тэгээд олуулаа тэмдэглэх бол бүгдийнх нь санаа, санхүү, цаг заванд тааруулах гэж наян юм болно өө. 🤯

Түүнээс гадна ирэх сард манай байрны гэрээ дуусна. Хүүхдийн сургуулийг солих хэрэгтэй тул сургуулийг нь дагаад нүүж таарна. Нүүхдээ бас давхар өөрийнхөө сургуульд ойртоод, тэгснээ бас хүүхдүүдээ боломжийн сургуульд өгчихмөөр байдаг. Тэгээд байр нь аягүй аятайхан цэвэрхэн, тохитой хирнээ боломжийн үнэтэй баймаар байдаг. Хаха бараг биелэшгүй юм л хүсээд байна. Ядаж байхад манай сургууль хотын төвд шахуу болохоор тийшээ байр үнэтэй мөртлөө ихэвчлэн хуучны байрнууд л байдаг. Тэгэхээр тийм пээрфэкт байр олох гэж, тэрийгээ очиж үзэх гэж, тэгээд материалаа өгч тэнцэх гэж, дараа нь гэрээ хийх гэж, эцэст нь нүүх гэж наян юм болно. Хүүхдийн сургуульд бас материал өгнө, зарим нь орон тоо байхгүй, хүлээлгэнд оруулна гэж намайг зовооно. Миний стресстэх асуудал дуусахгүй нь дээ. Хүүхдийн сургалтын төлбөр хөнгөлүүлэхийн (9900aud байгааг 6600aud болгох) тулд  их сургуульд сурч байгаа гээд шинэ виз авах ёстой юм гэсэн. Визээ мэдүүлээд, эрүүл мэндийн үзлэгтээ ор гэсэн захиа хүлээн авсан боловч ирэх оны 5-р сар хүртэл үзлэгийн цаг байхгүй байвал яахуу. Тэгэхээр тэр болтол виз гарахгүй, тэгээд хүүхдийн төлбөр хөнгөлөгдөхгүй болох гээд байдаг. Яаая дөөөөө гээл байж байна.🧐

За амьдрал нэг иймэрхүү байна даа. Амралт мэдээж сайхан байна, гэвч амжуулах ажлууд бас их л байна даа. За яахав эхнээс нь хийгээд яваад байхад болох байхаа. Бас ингээд далайн эргийн элсэн дээр юу ч бодохгүй амарч хэвтэх өдрийг өөртөө гаргах хэрэгтэй шүү дээ. 🏖


How To Get 6.3 Paid Weeks Off Work Using Public Holidays

Comments

Popular Posts