Long time no see

Зээ, завгүй амьдралын өдөр хоногууд урсан өнгөрч бид амьдарсаар, хүүхдүүд томорсоор, нас нэмэгдсээр байх ажгуу. Нэг л мэдэхэд долоо хоног эхлэж, нэг л мэдэхэд дуусч байх юм. Ингэж тэгсээр энэ жилийн эхний улирал шувтарч байнаа. Бага хүүгээ прэскүүлд оруулснаар илүү завгүй ч болчих шиг, завтай ч болчих шиг нэг тийм сонин байнаа. Хичээлгүй өдрүүдэд нь өөрөө гэртээ харахаас өөр аргагүй, тэгсгээд хоёулаа өдрөө өнгөрөөчихнө. Хичээлтэй өдрүүдэд нь хүргэж өгөх, авахын завсар ажлаа хийж сандарч гүйсээр бас л өдөр харвасан сум шиг өнгөрчихнө. За ямартай ч бага хүү минь сурч мэдэхийн ёроолгүй их далайд хөл тавьсаан. Харин том хүү минь цахимаар Монгол цагаан толгойгоо үзэж үсэглэлийн баяраа хэд хоногийн өмнө хийлээ. Хүүтэйгээ хамтдаа уншиж, хамтдаа шүлэг цээжилж уйлж дуулан их л юм болж байна энэ 2 хэлний хооронд бид 2 чинь. Энэ жил хүүгээ эх хэл болон ээнглишээр хоёулангаар нь сайн уншдаг болгох зорилго тависан минь эхнээсээ явж л байна. 💪

Long Time No See Photos - Free & Royalty-Free Stock Photos from Dreamstime

Унших гэснээс би өөрөө ууг нь уншихын их хоббитой хүн байсан билээ. Гэтэл амьдралыг эрхээр юм уу, залхуугийн эрхээр юм уу эрс багассан байдаг юм. Гэвчиг дур нь хаачих вэ гэгчээр саяхан хэсэг нөхдийн хамт Сидней дэх Монголчуудын дунд номын өдөрлөг зохион байгуулсаан. Сайн дурын буяны гэмээр ажил байсан ч олон номонд дурлагч залуусд бага ч атугай нэмэр болсон хэмээн найдаж сэтгэл дүүрэн үлдсэн билээ. Цаашдаа ч улам өргөжүүлэн үргэжлүүлнэ гэж сэтгэж байна аа. 😇

Өнгөрсөн жил өгөхийг зорьсон шалгалтаа оны сүүлээр уралдан барин өгч, он гараад аялаж явахдаа хариугаа сонсож сэтгэл тэнүүн шинэ оноо угтсан билээ. Хүссэн сургуульдаа суралцах гэсэн боловчиг төлбөрийн чадваргүйн улмаас түр хойшлуулсан байдаг юм аа. Ямартай ч энэ жилдээ багтаж элсэж, суралцаж эхлэнэ гэж зорьсоор илүү дутуу худалдан авалтуудаа танаж аягүй томоотой шахуу байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гээд хичээлээ хийх компуктар авсныг эс тооцвол шүү дээ. Гэвч хажуугаар нь хүүхдийн сургалтын төлбөр, идэж уух, нүүдэл суудал, шинэ байрны барьцаа төлөх гэхчилэн зардал юу эс мундах вэ энэ Австрали гэдэг газар. 😓

Гэхдээ ч бас гомдолтгүй ээ. Том улс гэсэн дээ гадны мань хэдийг газардуулчихгүй дэмжээд л байх юм гээч, энэ хэцүү цар тахлын үеэр. Ажлаар ямартай ч тасраагүйн дээр, бүтэн хорин 7 хоног биднийг үнэгүй байранд амьдруулж, хүүхэд бүрийн сургалтын төлбөрөөс 1000 доллар хөнгөлж өгсөн байдаг юм. Тэгээд зогсохгүй одоо улс доторх нислэгийн зардлуудыг тавин хувь буулгаж, хүн бүрт 100 долларын үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх ваучер олгоод эхэлдэг шүү. Энгийн ард биднийг байтугай, үйлчилгээ явуулж байгаа бизнесүүдээ үнэхээр тултал дэмжиж байгаа хэрэг бус уу? Өөрийн улсын иргэд нь бүр их эрх ямба эдэлдэг байх өө, мань хэдэн "гадныхан" ингэж байхад. Одоо бүр бид коронагүй болсоон, амны хаалт ч зүүх хэрэггүй гэж зарлаж байдаг шүү. Даам юм өө. Одоо манийхаа их сургуулийн төлбөрийг л жаахан хөнгөлчүүл яг гоё болкоодайнааа 😋

Гэснээс иога хийх гэж оролдсон чинь хүнээр зөв заалгахгүй бол буруу хийгээд байгаам шиг санагдаад, дээрээс нь нэг тийм түлхэх хүч дутаад нэг л болдоггүй ээ. Тэгээд нэг 30 хоногийн дасгал хийх чээлэнжид нэгдсэн чинь харин овоо хөөе. Албатай юмыг бол хийж л орхидог хариуцлага шар 2 нь хаачихав хөөрхий, 25 хоног хийчээд байжээнэ. Заримдаа жаргаж хийнэ, заримдаа бүр үнэн зовж хийнэ. Гэхдээ л ямар ч гэсэн заавал л хийнэ. Харагдаж байгаа үр дүн байхгүй, зуршил ч болсон юм алга. Гэхдээ л хийнэ, ядаж 30 хоногоо дуусгаж ялагчдын дунд үлдэнэ хаха 😂😁

Зяа за нэгдүгээр улирлын сонин хачин иймэрхүү. Хүүшээ нээрэн 33ны мөчлөг энэ тэр болжаагаа гэжийшдээ. Аав, ээжийгээ баярлуулж, ерөөлийн үгийг нь сонсож, цаашдын амьдралын заслаа болгодог ингэж байна. Бодож л явъя, яавал манай 2 маш их баярлаж, зөндөө гоё ерөөл урсгахлэээ 😊



Comments

Popular Posts