Зүгээр л жаахан халчихлаа ...

Амьдрал “тааварлагдагдашгүй” зүйлсээр дүүрэн шүү дээ. Нэг л өдөр хаалган завсар хуруугаа хавчуулж хугалаад хүсээд байсан амралтаа аваад гэртээ тухтай нь аргагүй кофе уунгаа бүтэн 7 сарын дараа бичвэр бичээд суух юм гэж хэн саналаа хохо. Хуруугаа хугалчаад бараг баярлаад байгаамуу хаашаа юм. За яахав ээ, 2 жил хагас тасралтгүй л ажиллаашдээ. Засгаас өгсөн үнэгүй байртай, сэргэлэнтэж олсон үнэгүй зогсоолтой байгаа дээрээ жаахан амраад авъя л даа энэ чинь одоо. Гэхдээ ямар ч төлөвлөгөө гаргалгүй гэнэт амарцан чинь амралтаа зөв зохистой зарцуулж чадахгүй жаахан паниктаж байх жишээний. Ямар сайндаа орой салхилахаар гараад үсээ юу ч үгүй тайруулаад, дээр нь коршонкон малгай аваад тавичихав дээ. 30 гарчихаад стилээ олоогүй мунгинаж яваагийнх юм болуу даа. За тэр ч яахав, зун цаг ирж байхад цаад годгор үс, коршонк 2 чинь харин ч аятайхан санаа байж мэднэ шүү. Аялал зугаалгын цаг шүү дээ, корона дурак байгаагүй бол ёстой сайхан дэмий тэнэж байхгүй юу. Гэлээ ч гандан буурахгүй ээ, явна даа. Хөл гар хөшчихөөгүй, даралт маралт багатай байгаа дээрээ жаахан явж юм үзэж, зугаалж, зугаацаж авсан дээрэздээ. Эсвэд тархи сэргэг дээрээ хичээлээ хийгээд, юм хум сураад, ажиллаад, мөнгө хураагаад байж байх нь илүү чухал юм уу? За мидкүээ IELTS-ийн асуулт шиг юм болчихлоо. What extent do you agree or disagree… энэ тэр. Багш намайг асуултын хариултыг аягүй компликэетэд болгож эсэргүүний юм бичдэг гэсэн хаха. Зүгээр л еэс, ая эгрий, зугаалсан дээршдээ угаасаа гоё шд гээд явчихгүй, тэхдээ мөнгөгүй бол бас гэцүүлдээ, тэхээр ажил хийх хэрэгтэй, ажил хийхийн тулд ноовлээдж нийдэд гээд л явж өгнө шд хахаха. Гэснээс шалгалт өгчихиймсөөн, яг бүүклэчий гэхээр зориг зүрх хүрэхгүй шийрэгнээд байхын, яг юунаас ч айгаад байгаа юм. Уг нь завтай байгаа дээрээ дахиж жаахан бэлдээд гэснээс, яг завтай ч юм шиг гүй ч юм шиг аягүй заваан байнаа. Өглөө босоод брикфэст, лаанч бэлдээд нэг хүүхдээ дагуулаад нөгөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд ирэхсээр байтал өдөр шахуу болчихын. Тэгээд явж явж ирсэн хүн чинь жаахан амраназдээ. Ингээд бичээд суудагсануу, кофегоо уудагсан уу, киногоо үздэгсэнүү, тэгээд байжийтал хүүхдэдээ нэг юм бэлдэж өгнө, иднэ ууна, арчина цэвэрлэнэ, оройн хоолны санаа бодож олно (хамгийн хаард хэсэг нь) гээд байжийтал буцаад л сургууль явж авах цаг нь болно. Хаа холоос явахаар чинь бас хамаг цагаа тэгээд алдчихаж байгаа юм. Аваад иржийтэл оройн хоол хийх цаг, идэх цаг, залхуурах цаг, дахиад угааж цэвэрлэнэ наануу цаануу, нөхрийн лаанч, хүүхдийн хичээл блах блах орой унтах цаггг. Хөөе яг хэзээ нь ширээнийхээ ард тухтай суухийнбэээ. Өглөө 5-д босоод 2 цаг суухуу, шөнө нөгөө хэдээ унтуулчаад 2 цаг суухуу? За мэдкүээ. Discuss both sides and give your opinion нтр өвчилцөн тэ. Одоохондоо биеийн тэнкээ, сэтгэлийн тэнкээ 2 нийлээд энэ нойрыг барахгүй байна. За за ойрд чалчаагүй, жааахан халчихлаа. Get back to reality, төмсөө арилгаж тахиагаа шаръя цэнцэрэн минь. Өө тийн дашрамд дурдахад аавын хагалгаа амжилттай болж дараагийн эмчилгээ эхэлсэн, he has been good enough, thank you my lovelies!

Comments

Popular Posts