Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь


Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь 
Зүйрлэшгүй сайхан ханхүүд хайраа хэдийн алдчихсийм 
Зүйдэлгүй хөх огтургуйн түмэн оддоор итгэлээ бөхлөөд 
Зөвхөн түүний л энгэрт наран болоод мандчихсийм 
Сэтгэлд минь хайрын гал хэдийн авалцчихсийм 
Сүүдэр болж түүнийг минь битгий халхал 
Сүү шиг ариухан болоод эмзэгхэн цэцэгсийн цомирлог 
Сайхан түүний л өмнө сүүлчийн удаа нээгдчихсийм 
Хайр минь мөнхийн зүүдээр хучигдчихсийм 
Харанхуй нөмөрлөж хараар битгий буд 
Хөөргөн дэвэргэн сэтгэл түүний л хайранд нуугдчихсийм 
Хүнийх болсон сэтгэлд жаргал шивнээд буц 
Хариу болгон чамд сайн сайхныг ерөөнө 
Хагацалд идэгдэхгүй мөнхийн хайр чамайг тосно 
Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь


by someone

Comments

Popular Posts