Цэрэг үүрэгтэн эрчүүддээ

Эрчүүддээ удахгүй болох Зэвсэгт хүчний яруу алдарт 91 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе! 
Эх орныхоо хилийг цээжээрээ хамгаалсан цэргүүд биш ч
Ирээдүйг нь гартаа атгаж байгаа сэхээтэн цэргүүд та нар
Эр цэргийн албыг хааж дайны талбарт зогсоогүй ч 
Эрхэмсэг бүсгүйчүүдийг хамгаалж дурлалын талбарт зогссон торгон цэргүүд та нар

Жаахан үрсийнхээ дэргэд баатар цолтой аавууд
Жаалхан бүсгүйн дэргэд байлдагч үүрэгт залуус
Цэргийн шинель өмсөж жагсаалын түрүүнд алхаагүй ч 
Цэвэрхэн костюмаар гангарч ирээдүйн төлөө алхана


Илд агсаж, буугаа цэнэглэж дайсны өмнөөс давшаагүй ч 
Эх орон дуудсан цагт хэзээд бэлхэн байх цэрэг үүрэгтэн эрчүүд
Тайван цагт харин ухаанаа цэнэглэн урагш давших
Та нутгийн эзэд Монгол цэргүүд та нар 





Comments

  1. hoorhon l shuleg bolj .oird yum bichihgui yagav zavgui baivuu

    ReplyDelete
  2. bayarlalaa, harin tiimee zav muu bas bichig yum oldohgvi ch bga yum shg, oird chn bayar tsengeen tsasraltgv vrgeljleed bvr yadarchihlaa.

    ReplyDelete
  3. hehe ene 4 r sar chini barag l bayargui sar yum chini gantsa bayargui saraa temdegleh uu xaxa

    ReplyDelete
  4. hehe odoo ch boliyoo. nadaa torson odor ntr gd bas bayar bnaa bn..

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts