Надаас юу ч нэхдэггүй, надаас юуг ч хүсэж шаарддаггүй, зөвхөн миний төлөө бүхнээ зориулж, бүхнийг золиослож, миний төлөө бүхнийг хийж чадах тийм нэгэн эр хүнээр хайрлуулахсан.. Намайг өвдвөл миний өмнөөс өвдөж чадах, намайг даарвал миний өмнөөс даарч чадах, намайг шаналахад миний өмнөөс уйлж чадах, харцнаас минь намайг зовж байгааг, надад хэцүү байгаа ойлгож чадах, миний оронд өөрийгөө тавьж биш зүгээр л миний өмнөөс миний төлөө бодож чадах, бас намайг аз жаргалтай үед миний төлөө баярлаад чин сэтгэлээсээ инээж чадах тийм нэгэн хүнээр хайрлуулахсан. Зүгээр л  тийм нэгэн болзолгүй хайраар хайрлуулахсан... Хамаагүй ээ тэр хоосон байж болно, тэр хэн ч биш байж болно, түүнд бүх хүн дургүй байсан ч болно. Гэхдээ миний төлөө гэсэн хайраар баян байхад л хангалтай, миний төлөө хэн ч болж чадах чин сэтгэл л байх хэрэгтэй.. 
Миний төлөө бүхнийг хийгээсэй гэдэг нь сохор дүлий хүн шиг намайг дагаасай гэсэн үг биш юм. Миний сайн сайхны төлөө намайг дагаж, бас дагуулж, миний гараас чангаас чанга атгаад миний харахыг хүссэн тэр зүгрүү харж, миний очихыг хүссэн тэр газарлуу намайг дагуулаад явах, миний ертөнцөд надтай хамт байх тийм хүн байгаасай л гэж хүснэ. 

Тийм л сайхан хайраар үүрд хайрлуулахсан...



Comments

  1. тийм шүү, эсүүл тийм хайраар хайрлуулж байгаагаа мэдэхгүй яваа юм биш байгаа... юу ч байсан бүх юм сайхан болнооо :)

    ReplyDelete
  2. Мэдэхгүй байна гэдэг мэдрэгдэхгүй байнаа л гэсэн үг. Тэр хайрыг л мэдрүүлж чадах тийм л хүн...

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts