Эрэгтэй хүн

Нэр: Эрэгтэй хүн
Тэмдэглэгээ: M
Анх нээсэн хүн: Ева
Хувийн жин: Дундаж нь 75 кг. Зарим нэгдлүүд нь 50-150 кг.
Физик шинж чанар: Ихэнхдээ хатуу, хөлдүү. Гэхдээ зарим тохиолдолд хэт уян болдог. Төлөв өөрчлөгдөх нь бага. Аливаа гадны зүйлд тэсвэртэй. Буруу харьцвал амархан хөрнө. Буцаад хэвийн төлөвтөө орох нь ховор.
Химийн шинж чанар: Fm гэдэг эсрэг чанарын элемэнттэй нэгддэг. Ховор тохиолдолд ижил элемэнттэй нэгднэ. Этилийн спирт, никотинтой нэгдэх дуртай боловч, ханах нь удаан. Тэсвэртэй боловч хүчтэй дэлбэрдэг. Гол шинж чанар нь Fm элемэнттэй ойр ямар ч үед гэнэт идэвхжих магадлалтай.
Хэрэглэх салбар: Барилга байгууламж, сантехник, зам тээвэр зэрэгт эрэлт хэрэгцээ ихтэй. Байгалийн шинжлэх ухааны болон спортын салбарт өргөн хэрэглэгддэг. Гэвч сүүлийн үед тухайн элемэнтийн чанар муудаж ахуйн зориулалтаар ашиглагдах нь их болж байна.
Өнгөний хувирал: Халуун, хуурай орчинд амархан улайж харлана. Цэвэр бус орчинд сааралтаж, өнгөө алдах нь хялбар. 
Аюулгүй ажиллагаа: Арчилгаа их шаарддаг. Этилийн спиртээс хол хадгална, эс тэгвээс орчин тойрондоо халтай. Дэлхий дээр эсрэг төрлийн элемэнттэй харьцах харьцаа бага байгаа учир олон элемэнттэй зэрэг нэгдэх гээд байдаг. Тиймээс гамтай ашиглавал зохино. 

Comments

Post a Comment

Popular Posts