Мэдээлэл технологийн салбарын дэлхийн шилдэг 10 сургууль

Мэдээллийн Технологи бол одоо үед хамгийн хурдацтай хөгжиж байгаа, хамгийн эрэлттэй салбаруудын нэг. Мэдээллийн Технологийн чиглэлээр суралцдаг, сонирхдог залуустаа энэ чиглэлийн сургалтаар дэлхийд тэргүүлдэг арван сургуулийг товч танилцуулж байна.

1. Carnegie Mellon Дээд сургууль

Хамгийн шилдэг нь буюу номер нэг сургууль бол Carnegie Mellon University. Жил өнгөрөх тусам энэхүү сургууль нь бусад сургуулийн түрүүнд явсаар байгаа юм. Багш сурагчдын хоорондын маш гайхалтай холбоог үүсгэж чадсан энэхүү сургуулийн бүх зүйлс оюутнуудад зориулагдсан байдгаараа онцлогтой. 

2. Massachusett-н Технологийн институт

  
2-рт Massachusett-н Технологийн институт буюу MIT нэрээрээ алдартай энэхүү сургууль орсон байна. Энэ сургуулийн юу нь дэлхийн шилдгүүдийн нэгт оруулсан бэ? Багш болон оюутнууд нь хичээлийн бэлтгэлээ онлайнаар авдаг өөрийн гэсэн сүлжээтэй гэнэ. Сүүлийн үеийн технологиор тоноглогдсон маш олон тооны компьютерийн лабораторитой. Ихэнх коллежүүдэд байдаггүй Wi-Fi сургуулийн хаана ч очсон барьдаг гэнэ. 

3. Станфордын их сургууль
  
3-рт Станфордын их сургууль орсон байна. Насанд хүрсэн эсэхийг хамааралгүйгээр Google, Yahoo эндээс л ажилчдаа сонгодог. Сан Францискод байрладаг энэхүү их сургууль нь оюутнуудад зориулсан хамгийн ухаалаг технологиороо алдартай юм. 

4. Калифорниагийн Berkeley-н их сургууль

Калифорниагийн их сургууль нь хүний авхаалж самбаа чөлөөт сэтгэлгээг дэмжидгээрээ алдартай. Сүүлийн үеийн маш олон компьютерийн технологийг судалдаг энэхүү сургууль нь компьютерийн шинжлэх ухааныг төгс эзэмшүүлдгээрээ бусдаас өөр гэнэ. Өнгөрсөн жил хүртэл энэ нь компьютерийн талаарх мэдээллийг төгс олгодог хамгийн сонгодог газрын нэг байсан юм. 

5. Корнеллийн их сургууль
   
 
5-рт Корнеллийн их сургууль орлоо. Олон улсын оюутнуудад зориулсан тэргүүлэх зэргийн сонголтуудыг хийлгэдэг энэхүү сургууль нь үүнийгээ улам бүр сайжруулсаар байгаа. 

6. Illinois-н их сургууль
 
6-рт нь ямарч эргэлзээгүйгээр компьютерийн шинжлэх ухааныг төгс эзэмшүүлдэг сургууль бол Illinois-н их сургууль.

7. Вашингтоны их сургууль
 
7-рт Вашингтоны их сургууль. Энэхүү их сургууль нь академийн хамгийн чанартай сургалтыг санал болгодог бөгөөд оюутнуудад онлайнаар хичээллэх боломж олгодог. 

8. Princeton их сургууль
 
8-рт Princeton их сургууль : Тус сургуулийн оюутнууд даалгавраа онлайнаар авч шалгуулах боломжтой байдаг бөгөөд компьютерийн лаборатори нь үргэлж нээлттэй байдаг юм байна. Өдөр шөнөгүй. 

9. Texas-Austin-н их сургууль

Нийтийн байр комьютерийн лаборатори тоног төхөөрөмжүүдээрээ алдартай сургууль. 

10. Georgia-н технологийн институт


Хамгийн сүүлийн боловч бага биш сургууль бол Жоржиагийн технологийн институт. Энэ сургууль нь хамгийн өндөр хурдны компьютерийн лабораторитой бөгөөд энэ нь 24/7 турш оюутнуудад нээлттэй байдаг юм байна.

                                                                 from Likeit.mn

Comments

Popular Posts