Тэнэгхэн минь

Миний хажуугаар зүгээр өнгөрчихгүй яасын, нэгэнт зүгээр өнгөрөөгүйн байж, түүний хажуугаар бас... Тэнэг!

Тэгэхэд чи миний хажуугаар 
Зүгээр л өнгөрчихсөн бол
Зүүдэлгүй тэнгэр мэт энэ хайр
Зүсрэх бороо мэт энэ гуниг
Чиний хөлийг бараадан
Шогшиж одох байсан
Тэнэгхэн минь
Тэгэхэд чи тэр бүсгүйн хажуугаар
Зүгээр л өнгөрчихсөн бол
Навч унах мэт энэ хагацал
Намайг гээх мэт энэ урвалт
Бүсгүйн хөлийг бараадан 
Бүгээхэн алсад одох байсан
Тэнэгхэн минь

                                  by Р.Эмүжин

Comments

Popular Posts