Тоглоомоо тогло тогло

Биднийг энд компьютерийнхаа ард жижиг сажиг тоглоом тоглож цаг нөхцөөгөөд сууж байх хооронд эрдэмтэд цаана чинь олон зүйл дээр туршилт судалгаа хийсээр л байх юм. Гэхдээ тэдгээр эрдэмтэд бидний тоглоод байгаа энэ хөнгөн чанарын тоглоомууд нь бидний тархинд байгаа муу дурсамжуудыг арилгахад багагүй үр нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар ч мөн ихэнх компьютерийн ард суудаг хүмүүс сэтгэл санаа таагүй үедээ тоглоом тоглож стрессээ тайлдаг гэсэн байна.
Бидний бага байхдаа байнга тоглоод салдаггүй байсан "тетрис" гэгч тоглоом нь уур бухимдлаа мартахад туслахаас гадна тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох, төлөвлөх чадваруудыг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа мөн гарсан байх юм. Гэхдээ мэдээж ямар ч тоглоомыг хирээс нь хэтрүүлэхгүй тогловол л амралт болно гэдгийг санах хэрэгтэй.

Comments

Popular Posts