Everything of women's life can be changed in their twenties! Нам Ин Сүк [1]

Би гэдэг их номонд дуртай хүн. Зав гарвал л тааралдсан номоо барьж аваад, дуустал нь шимтэн унших дуртай. Гэхдээ уншсан номын тоо нэг их шалихгүй л дээ. Саяхан нэг найзаасаа "Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг" гээд номыг авч уншлаа. Одоо ч тэр номны талаар чихтэй болгон сонссон байлгүй дээ. Гэхдээ мянга сонссоноос нэг үз гэдэг дээ. Өөрөө уншсан чинь надад маш их таалагдсан. Ёстой хорь дөхөж яваа, хорьтой, хорь гарч яваа миний насны бүсгүйчүүдийн заавал уншиж эрч хүч, ухаарал, урам зориг, сургамж, чиг хандлагыг олж авах хэрэгтэй ном байна лээ. Би найзаасаа гуйж авч уншчихаад буцаагаад өгөх хэрэгтэй болохоор харамсалтай байлаа. Дахиад нэг уншчихмаар ч юм шиг. Тэгээд нэгэнт л өгөх болсон болохоор би өөртөө бага ч гэсэн зүйл үлдээхийн тулд тэр номон дээрх хэрэгтэй гэсэн сургамж зөвлөгөөг товч маягаар бичиж авсан юм. Тэгээд үүнийгээ бага багаар дор сийрүүлэхээр шийдлээ. Гэхдээ номыг нь уншаагүй бол энэ товчхон хэдэн үгийн цаад утгыг сайн ойлгохгүй байж мэдэх юм. Ямартай ч эрхэмсэг бүсгүй таньд зориуллаа.

... Та гучин насандаа ажлаа санаа амар хийж, дөчин насандаа үлдсэн амьдралынхаа хэрэглээг бэлдэж, тавин насандаа санаа зовох зүйлгүй тааваараа амьдармаар байна уу?

Тэгвэл яг одооноос бүх зүйл нь санасан ёсоор сэтгэлчлэн бүтдэг эмэгтэй болох бэлтгэлээ хийцгээе!  Учир нь гучин насанд бүх зүйл оройтсон байдаг.

Comments

Popular Posts